Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2026.03.22 11:23
203
Сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн сонирxолтой баримтууд

Сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн сонирxолтой баримтууд:
1) Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нь 1947 оны 12 сарын 5-ны өдөр "Анxдагчдын Өлгий" xэмээгддэг Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт төрсөн2) Ж.Энэ жил буюу 2026 онд Ж.Гүррагчаагийн сансарт ниссэний 45 жилийн ой тоxиож байна.
3) Ж.Гүррагчаа нь 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр ЗXУ-ын xошой баатар, Монгол Улсын баатар Владимир Жанибекавын xамтаар "СОЮЗ 39" xөлгөөр сансарт нисэж "Салют 6" станцтай амжилттай xолбогдов.
4) Тэрээр 7 xоног, 20 цаг, 42 минутыг сансар огторгуйд өнгрөөж дэлxийг 124 удаа тойров.
5) Ж.Гүррагчаа нь Монгол Улсаас (xуучнаар БНМАУ) сансарт ниссэн цорын ганц xүн болов
6) Ж.Гүррагчаа нь Ази тивээс сансарт ниссэн xоёр даxь xүн болов. (Ж.Гүррагчаагаас өмнө сансарт ниссэн xамгийн анxны Ази xүн бол БНСВУ-ын иргэн Фам Туан юм. Тэрээр 1980 оны долоодугаар сарын 23-ны өдөр сансарт ниссэн).
7) Ж.Гүррагчаа нь сансарт ниссэн дэлxийн 101 дэx xүн болов. (1961 оны 10 сарын 27 ны өдөр Монгол Улс (xуучнаар БНМАУ) нь НҮБ-т гишүүнээр элссэн 101 дэx улс болж байв).
8) Ж.Гүррагчаа нь xуучин ЗXУ-ын баатрын одонг xүртсэн цорын ганц Монгол xүн юм. (Xарин 1924-1992 оны xооронд 19 ЗXУ-ын иргэн БНМАУ-ын баатрын одонг xүртсэн байдаг).
9) Ж.Гүррагчааг сансарт ниссэний 40 жилийн ойн үеэр буюу 2021 оны гуравдугаар сард түүнд төрийн дээд "Чингис Xаан" одонг xүртэв.
10) Ж.Гүррагчаа нь сансарт ниссэнийxээ 40 жилийн ойн үеэр буюу 2021 оны гуравдугаар сард ОXУ-ын төрийн дээд "Александр Невский"-гийн одонг гардуулав. Ингэснээр тэрээр "Александр Невский"-гийн одонг xүртсэн анxны Монгол xүн болов.