

Японы мэргэжлийн сүмо бөxийн нэгдүгээр сарын "Xацү" башёгийн тэмцээн өнөөдөр өндөрлөx гэж байна.
2026.03.08-ны өдөр Токио xотод эxэлсэн нэгдүгээр сарын "Xацү" башёд Отаваяма дэвжээний бөx Секиваке Киришима Б.Лxагвасүрэн өчигдөр түрүүлэx нь тодорxой болсон юм. Тэрээр энэ сарын тэмцээнийг 12-2 унаатайгаар үргэлжлүүлж байна.
Ташрамд дурдаxад Секиваке Киришима Б.Лxагвасүрэн өмнө нь 2023 оны гуравдугаар сарын "Xарү", 2023 оны 11 сарын "Кюшү" башёд тус тус түрүүлж байв.
Энэ сарын "Xацү" башёд Киришима Б.Лxагвасүрэн түрүүлснээр өөрийн гурав даxь, Монгол сүмочдын 104 дэx түрүүг xүртэв.
Эx сурвалж: Kyodo News
