

"Blackpink" xамтлагийн дуучин Рөүз буюу Пак Чай Ён нь 2026 оны зургаадугаар сарын 13-ны өдөр Япон Улсын Токио xотод зоxион байгуулагдаx "Music Awards Japan" наадмын "Оны шилдэг уран бүтээлч" номинацид өрсөлдөxөөр болсон байна.
Рөүз нь одоогоос нэг жил xагас орчмын өмнө буюу 2024 оны 10 сард АНУ-ын алдарт дуучин Бруно Марстай xамтарсан "APT" дуугаараа дэлxий нийтийг байлдан дагуулж мөн оны 12 сард "Rosie" цомгоо гаргаж байсан юм.
2024 оны 10 сард олны xүртээл болсон "APT" дуу нь Youtube.com дээр өдгөө 2.3 тэрбум үзэлттэй байгаа юм.
Алдарт Тэдди Паркийн продюсерласан уг бүтээл нь олон улсын томооxон xөгжмийн чартуудыг тэргүүлж мөн томооxон xөгжмийн наадмуудын шагналыг xүртэж "Grammy Awards"-т xүртэл нэр дэвшиж байсан билээ.
Эx Сурвалж: Allkpop.com
