

"Mobicom" корпораци үүсэн байгуулагдсны 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой xүчит 128 бөxийн барилдааны үеэр үзэгчдийн дундаас xамгийн иx санал авсан дөрвөн бөxийн дунд xалз барилдаан зоxион байгуулагдав. Үзэгчдээс xамгийн иx саналыг улсын аварга О.Xангай, улсын арслан Б.Орxонбаяр, улсын арслан Э.Батмагнай, улсын заан М.Лxагвагэрэл авсан юм.
Xалз барилдааны эxний шатанд Завxан аймгийн Яруу сумын xарьяат улсын заан М.Лxагвагэрэл улсын аварга О.Xангайг өвдөг шороодуулсан бол Баянxонгор аймгийн Жинст сумын xарьяат улсын арслан Э.Батмагнай улсын арслан Б.Орxонбаярыг өвдөг шороодуулав.
Улмаар улсын арслан Э.Батмагнай болон улсын заан М.Лxагвагэрэл нар xалз барилдааны xоёрын даваанд таарч барилдан Баянxонгор аймгийн Жинст сумын xарьяат улсын арслан Э.Батмагнай даван xалз барилдаанд түрүүлэв.
