Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Улс төрийн нам
2026.03.23 09:06
485
Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Өнөөдөр УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөлийн хуралдаан 10 цагт болно.

Мөн таван ажлын хэсгийн хуралдаан болох товтой байна. Үүнд:

1.УИХ-ын даргын 2026 оны 22 дугаар захирамжаар байгуулагдсан- Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо- Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

3. УИХ-ын даргын 2026 оны 29 дүгээр  захирамжаар байгуулагдсан- Татварын эрх зүйн орчинг боловсронгуй болгох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

4. УИХ-ын даргын 2026 оны 03 дугаар захирамжаар байгуулагдсан- “Чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолын биелэлтийг эрчимжүүлэх хүрээнд тогтоолд заасан арга хэмжээний хэрэгжилтийг хангах чиглэлээр хууль тогтоомжийн уялдаа холбоо, зөрчилтэй эрх зүйн зохицуулалтыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

5.Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооТамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно