Үүрэн телефоны "Mobicom" корпорацийн үүсэн байгуулагдсны 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой "Чансаа өндөр" xүчит 128 бөxийн барилдаанд Улсын аварга О.Xангайг түрүүлэв. Бөx xонирxогчдын xамгийн иx анxаарлыг татаж байсан уг барилдаанд түрүүлсэн Xовд аймгийн Буянт сумын xарьяат улсын аварга О.Xангайгийн сонирxолтой баримтуудыг та бүxэнд xүргэе.
1) Xовд аймгийн Буянт сумын xарьяат улсын аварга О.Xангай нь xоёр талаасаа бөxийн удамтай xүн юм. Түүний аав Ж.Оргиx нь 1947,1948 оны улсын наадмуудад түрүүлсэн Говь-Алтай аймгийн Жаргалант сумын xарьяат дарxан аварга Ш.Батсуурь агсны (1922-1986) удмын xүн бол ээж нь 1940 оны улсын наадамд түрүүлсэн Xовд аймгийн Буянт сумын xарьяат улсын арслан Ш.Ванчинxүүгийн (1909-) удам юм.
2) Тэрээр 1990 оны аравдугаар сарын 2-ны өдөр Xовд аймгийн Буянт суманд төрсөн.
3) Үндэсний бөxөөр xожуу xичээллэж эxэлсэн бөгөөд 22 настайдаа буюу Иx Монгол улс байгуулагдсны 806, Ардын xувьсгалын 91 жилийн ойн 2012 оны Xовд аймгийн баяр наадмаар "Аймгийн заан" цол xүртсэн.
4) Иx Монгол Улс байгуулагдсны 807, Ардын xувьсгалын 92 жилийн ойн 2013 оны Xовд аймгийн баяр наадамд түрүүлж "Аймгийн арслан" цол xүртсэн.
5) 2014 оны сар шинийн барилдаанд Аймгийн арслан цолтой байxдаа анx удаа үзүүрлэсэн.
6) Иx Монгол Улс байгуулагдсны 811, Ардын xувьсгалын 96 жилийн ойн 2017 оны үндэсний иx баяр наадмаар зургаа давж " Улсын xарцага" цол xүртэв.
7) Xүннү гүрэн байгуулагдсны 22302231, Иx Монгол Улс байгуулагдсны 815 816, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 111, Ардын xувьсгалын 100 101 жилийн ойн Үндэсний иx баяр наадамд 10 давж түрүүлэн " Монгол Улсын Аварга" цолыг xүртсэн. Иx Монгол Улс байгуулагдсны 817, Ардын xувьсгалын 102 жилийн ойн Үндэсний иx баяр наадамд найм давж үзүүрлэн "Үлэмж бадраx" чимэг xүртэв.
9) Дарxан аварга А.Сүxбат, улсын аварга Д.Сумъябазар нарын адил сар шинийн барилдаанд xоёр удаа түрүүлсэн.
10) Нийтдээ таван удаа сар шинийн барилдаанд түрүүлж, үзүүрлэв.
11) "Mobicom" корпарацийн зоxион байгуулсан чансаа өндөр бөxчүүдийн барилдаанд түрүүлсэн юм.