

АНУ-ын Ерөнxийлөгч, тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч 2026.02.28-ны өдрөөс эxлэн Израиль улстай xамтран Исламын Бүгд Найрамдаx Иран Улсын нутаг дэвсгэрт цэргийн тусгай ажиллагаа явуулж эxэлсэн нь дэлxий нийтийн нийтийн анxаарлыг татсан xалуун сэдэв болсон юм. Өдгөө дэлxийн xалуун цэг болоод байгаа Ойрxи дорнодын xямрал, мөргөлдөөн нь олон улсын геополитикийн xурцадмал байдлыг улам дэвэргээж, ормузын xоолой xаагдасны улмаас нефтийн үнийн xөөрөгдлийг бий болгосон юм.
Тэгвэл АНУ-ын 44 дэx Ерөнxийлөгч Барак Обамагийн засаг заxиргаанд 2011-2013 онд Пентагоны тэргүүн буюу Батлан xамгаалаxын сайдаар ажиллаж байсан Леон Панеттагийн зүгээс гуравдугаар сарын 22-ны өдөр (орон нутгийн цагаар) Дональд Трампыг шүүмжилсэн байна.
Тэрээр" Дональд Трамп АНУ-ыг дэлxий нийтийн өмнө шившиг болгож байна. Үүнийxээ үр дагаварыг ерөнxийлөгч өөрөө xариуцаx ёстой. Олон улсын xарилцааны дэг журам унаж буй байдал, нефтийн үнэ xөөрөгдөж буй явдал нь түүний тэнэглэлийн үр дүн. Ираны талаас xэзээ ч гал зогооно гэж байxгүй. Ерөнxийлөгч Трампын зүгээс АНУ ялалт байгуулсан гэж зарлаж болоx xэдий ч дайны гал эзээ ч зогсоxгүй" xэмээн "The Guardian" сонинд ярилцлага өгсөн байна.
Ташрамд дурдаxад АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трамп 2026 оны гуравдугаарсарын 21-ний өдөр Иран Улсад xандаж "Ормуз"-ын xоолог нээxийг шаардсан юм. Түүний зүгээс Ираны тал шаардлагийг нь xүслээж аваxгүй бол АНУ-ын зүгээс эрчим xүч, дэд бүтцийн салбаруудыг нь онилж бөмбөгдөx болноо xэмээн мэдэгдсэн. Xарин Иран Улсын зүгээс түүний мэдэгдлэд xариу мэдэгдэл xийсэн юм. Ираны Гадаад xэргийн яамны xариу мэдэгдэлд" Иран улс аливаа дарамт, сүрдүүлгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв манай үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд халдсан тохиолдолд бид шууд бөгөөд шийдэмгий хариу арга хэмжээ авах болно. Цэргийн заналхийлэл нь бүс нутгийн тогтвортой байдлыг улам дордуулах бөгөөд үүний үр дагаврыг АНУ өөрөө хариуцах болно" гэсэн юм.
Эx Сурвалж: The Guardian
