m.mn
түрүүлж мэдээлнэ
Баялаг бүтээгч
2026.03.23 11:26
146
“Баялаг бүтээгч – Спортын IV наадам” амжилттай болж өндөрлөлөө

Эрхэм хүндэт Баялаг бүтээгч, ЖДҮҮ эрхлэгч, үндэсний үйлдвэрлэгч, зочид, төлөөлөгчид, баг тамирчдаа,

Та бүхний энэ оройн мэндийг эрье.

Ингээд бид эв нэгдэл, нөхөрлөл, хамтын хүчийг илэрхийлсэн “Баялаг бүтээгч – Спортын IV наадам”-аа амжилттай зохион байгуулж, өндөрлүүлэх мөчид хүрээд байна.

Энэ наадам бол Баялаг бүтээгч, ЖДҮҮ эрхлэгч бидний хамтын ажиллагаа, харилцан хүндлэл, эв нэгдлийг бататгасан үнэ цэнтэй үйл явдал, спортын наадам боллоо.

Бид бүгдээрээ нэг зорилгын дор нэгдэн:

ЖДҮҮ эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид бид Монголын эдийн засгийн тулгуур хүч болж, ажлын байр бий болгон, эх орондоо үнэ цэнэ бүтээж, “ЧИНЭЭЛЭГ ДУНДАЖ ДАВХАРГАТАЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ” нэгдэн урагшилж байна.

Энэ удаагийн спортын наадмыг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан ажлын хэсэг, шүүгчид, дасгалжуулагчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, уран бүтээлчид, ивээн тэтгэгчид, хамтран ажилласан байгууллагууд болон хүрэлцэн ирсэн Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мөн тэмцээний туршид спортын ёс зүйг дээдэлж, шударгаар өрсөлдөн, бие биеэ хүндэтгэн оролцсон нийт баг тамирчид, хөгжөөн дэмжигчдэдээ баяр хүргэе.

Эрхэм хүндэт оролцогчид оо,
Өнөөдрийн энэ наадам бидэнд нэг зүйлийг дахин баталлаа —
бид эвтэй байвал хүчтэй,
бид нэгдэж чадвал хөгжил ойрхон байдаг.

Амжилтаа ахиулцгаая!
Эв нэгдлээ бэхжүүлцгээе!
Баялаг бүтээгчдийн нэр хүндийг өндөрт өргөцгөөе!

МОНГОЛЫН БАЯЛАГ БҮТЭЭГЧИД МАНДАН БАДРАГ!
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХҮЧИРХЭГЖИГ!
ЧИНЭЭЛЭГ ДУНДАЖ ДАВХАРГАТАЙ МОНГОЛ ОРОН ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИХ БОЛТУГАЙ!