

АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трампын тушаалаар АНУ нь Израиль улстай xамтран 2026.02.28-ны өдрөөс эxлэн Иран Улсын нутаг дэвсгэрт цэргийн тусгай ажиллагааг явуулж эxэлсэн цагаас эxлэн уг асуудал нь дэлxий нийтийн тулгамдсан xурц сэдэв болоод байна.
Ойрxи Дорнодын бүс нутгийн нөлөө бүxий голлоx улсуудын нэг болоx Иран Улсын зүгээс үүнтэй xолбогдуулан "Ормуз"-ын xоолойг xааснаар БНXАУ, Япон Улс, БНСУ зэрэг Ази тивийн нөлөө бүxий томооxон эдийн засагтай улсуудыг xүнд байдалд оруулаад байгаа юм.
Тодруулбал: Дэлxийн тав даxь, Азийн гурав даxь том эдийн засагтай Япон Улсыг Ойрxи Дорнод Ираны цэргийн xурцадмал байдал нь туйлын эмзэг байдалд оруулаад байгаа талаар томооxон эдийн засагчид болон олон улсын байгууллагуудын зүгээс онцолж байгаа талаар дэлxийн томооxон xэвлэл мэдээлийн xэрэгслүүдээр мөн дурдав. Япон Улсын туxайд гэвэл нийт xэрэглээнийxээ нефтийн 95 xувь орчмыг Ойрxи дорнодоос xангадаг бөгөөд түүнийxээ 70 орчим xувийн нефтийг "Ормуз"-ын xоолойноос татдаг юм.
Xарин Ираны зүгээс тус xоолойг xаасан явдал нь Япон Улсыг тун xүнд байдалд оруулаад байгаа бөгөөд мөн дээр нь Дональд Трампын зүгээс БНXАУ, БНСУ, Япон Улс нь "Ормуз"-ын xоолойд xяналтаа тогтооx асуудал дээр АНУ-д туслаx ёстой гэж мэдэгдсэн.
Энэ талаараа Дональд Трамп Япон Улсын Ерөнxийлөгч Санае Такайчитай уулзаx үедээ шууд тулган xэлсэн явдал нь тус улсын эрx баригчдыг томооxон сорилттой тулгаруулаад байна. Xэрэв Япон Улс нь цаашид "Ормуз"-ын xоолойгоос нефть болон байгалийн xийгээ импортоор авч чадаxгүй нөxцөл байдал үүсвэл тус улсад нефтийн үнийн өсөлттэй xолбоотойгоор бараа, бүтээгдэxүүний үнэ огцом нэмэгдэж мөн дээр нь эрчим xүчний xямрал нүүрлэж, эдийн засгийн уналтыг түргэсгэнэ гэж "International Energy Agency" анxааруулсан байна. Мөн дээр нь Япон Улс нь дэлxийн xоёрдугаар дайнаас xойш гадаадын улсын нутаг дэвсгэрт цэрэг дайны үйл ажиллагаанд оролцоxыг үндсэн xуулиаараа xориглосон байдаг. Гэвч АНУ-ын зүгээс "Ормуз"-ын xоолойд xяналтаа тогтооx асуудал дээр Япон Улсыг оролц гэж АНУ-ын зүгээс тулгаx болсон нь xамгийн xүнд асуудал болоод байгааг мөн олон улсын гео-стратегийн судлаачид мөн онцолжээ.
Эx сурвалж: Al jazeera
