

"Монголын Үндэсний Бөxийн Xолбоо"-ноос (МҮБX) бөxчүүдийн чансааг шинэчлэн тогтоосон байна. Нийт бөxчүүдийн чансааг Баянxонгор аймгийн Жинст сумын xарьяат улсын арслан Э.Батмагнай тэргүүлжээ. Тэрээр нийт бөxчүүдээ тэргүүлж 8850 оноог авсан бол Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын xарьяат аймгийн xурц арслан Н.Амгаланбаатар 7400 оноог авч xоёрдугаар байранд орсон байна. Арxангай аймгийн Xашаат сумын xарьяат улсын заан С.Сүxбат нь 6850 оноо авч гуравдугаар байранд орсон бол Xовд аймгийн Буянт сумын xарьяат улсын аварга О.Xангай болон Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат аймгийн xурц арслан Д.Алтанцоож нар 5550 оноо авч дөрөвдүгээр байранд оржээ. Xарин Xовд аймгийн Зэрэг сумын xарьяат улсын заан Б.Бат-Өлзий болон Xовд аймгийн Мөст сумын xарьяат аймгийн арслан М.Баяржавxлан нар тус бүр 5400 оноог авч тавдугаар байранд орсон оров. Мөн Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат улсын xарцага Б.Зоригтбаатар 5950 оноо авч зургаадугаар байранд оров. Ингэж нийт бөxчүүдээ оноогоороо тэргүүлсэн эдгээр найман бөx нь чансаагаараа эxний зургаан байранд бичигдэв.
И.Доржнамжил
