

Малайзад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу "Ерөнхий сайдтай уулзах хүсэлт тавьснаар хүлээн авч уулзсан. Ажлын хэсэг байгууллаа. Тэнд юу хэлэлцэх вэ гэдэг нь надаас хамааралтай юм. Арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй том комисс бүрдлээ. Энэ нь улс орон хоорондын том асуудал байдаг юм. Малайз-Монгол, Австрали-Монгол, Австрали-Малайз энэ улс хооронд шийдэж болдоггүй асуудал үүссэнээс олон жил боллоо. Учир нь хэрэг үйлдсэн нөхөр нь Австралид зүгээр яваад байдаг, нэг нь нутагтаа шоронд байгаа. Тэр хүн цаазын ялтай байсан ч гурван жилийн өмнөөс би өргөдөл гаргаад энэ гэрчийн цаазын ялыг өөрчилж өгөөчээ гэсэн. Энэ дагуу тэд хуульдаа "төрийн өндөр албан тушаалтан үүрэг даалгавар өгсөн байхад түүнийг хэрэгжүүлсэн хүчний байгууллага цаазын ял хүлээж болохгүй" гэх үндэслэлээр тэдний цаазын ялыг биеэр ял эдлэх болгуулж чадсан. Одоо нутагтаа байгаа хүн биеэр ял эдэлж байгаа. Нөгөө хүн нь Австралид чөлөөт иргэн байдлаар чөлөөтэй явж байгаа. Австралийн ЗГ, хуулийн байгууллага цаазын ялтай хүнийг өгөхгүй гээд байгаа юм. Төр төрийнхөө хэмжээнд Австрали, Малайзын ЗГ-тай ярилцаасай гэж хандсан юм. Үүнээс өмнө Малайзын талаас өөрсдийгөө хамгаалж над руу чиглэдэг байсан. Нөгөө талаас төрийн том хүмүүс оролцсон хэрэг байдаг юм. Малайз улсын ерөнхий сайд байсан бол энэ хэргийг үйлдэх даалгавал 2006 онд өгч, улс төрийн зөвлөх нь захиалагч нь болж, зэвсэг авч үйлдэхийг Малайзын оффицер, хэрэгжүүлэгч нь бие хамгаалах офицерууд нь гүйцэтгэсэн. Миний бие төр буруутай гэдгийг тогтоолгоё л гэсэн. Гэтэл тэд манай төр буруутай гэдгийг баталвал дэлхий дахинд, ард түмний дунд нэр төр нь муудна шүү дээ. Одоогоор даалгавар өгсөн нь шоронд байгаа ч өөр хэргээр ял авсан. Улсынхаа баялгийн санг эхнэртэйгээ нийлж идсэн гэх хэргээр ял авсан. Тэр улсад 60 жил цуглуулсан баялгийн сангийн хөрөнгө захиран зарцуулах эрх нь ерөнхий сайдын мэдэлд байдгаас аваад хувьдаа завшиж л дээ. Хурдтай ажиллая гэдэгтэй би санал нэгдэж байна. Бид хурдтай байхгүй бол тэд биднээс хурдан байхыг хүсч байна. Манай улс даацтай, асуудалд хүчтэй хандвал алийн болгон тэд даврах вэ дээ. Бид бас хэлэх ээлжтэй шүү гэж хэлэх цаг хугацаа ирж байна" гэлээ.
