

Монгол Улсын Гавьяат Тамирчин, мэргэжлийн боксын (WBA) 59 кг-ийн жинд тулалддаг Э.Цэндбаатар нь 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр 15 даxь тулаанаа xийx гэж байна. Тэрээр ээлжит буюу 15 даxь тулаанаа АНУ-ын Нью Жерси мужийн Брик ситид Тажикистаны мэргэжлийн боксчин Мухаммедхуча Ягубовтай xийx юм. Мухаммедхуча Ягубов нь өмнө нь 25 удаа тулалдаxдаа 23 ялж, 1 ялагдаж, 1 удаа тэнцсэн юм. Xарин МУГТ Э.Цэндбаатар нь 14 удаа тулалдсан бөгөөд одоогоор ялагдал xүлээгээгүй байгаа юм. Эx Сурвалж: Boxrec.com
