

НЗД-ын орлогч Т.Даваадалайгаас Туулын хурдны замтай холбоотой тодрууллаа. Тэрээр "Туулын хурдны замыг 18 см буюу гурван үе давхаргатай маш зузаан, азийн хурдны замын хуччилттай, насжилт удаан, гэрлэн дохиогүй уулзваргүй дээд тал нь 160 км/цаг хүртэл хурдлах боломжтой Монгол Улсад байхгүй хурдны зам барих гэж байна. Дэлхийн бүх улс голоо дагаж дэд бүтцээ хийдэг. Бид дэлхийн тэр жишгийн дагуу л хийж байгаа. Төсөвт өртгийг нь багаар төсөвлөсөн. Усны нөөцөд ямар ч нөлөөгүй. Бургас өөрөө маш хурдан эрэг дагаж ургадаг. Одоо байгаа Туул гол 1950 оноос хойш түвшин доошилсон. Зарим газраа долоон метр хүртэл өндөр шавар тогтсон. Цэвэрлэхгүй байснаас хойш лаг шавар нь үүсч хальж байсан. Иймээс хотын төвд байгаа лагаа ухаж цэвэрлэдэг. Лаг дээр зэрлэг маш хурдан ургадаг. Монгол Улсад ой зүйн бодлого алдагдсан. Зүй ёсондоо хөгширсөн модоо тайрч цэвэрлэж, ойг залуу чийгтэй байлгадаг. Хөгширсөн чийгээ алдсан ой амархан шатдаг. Туулын трасс дээр давхцаж байгаа 1.9 га бургасыг авахад буцааж хурдан нөхөн сэргэнэ. Нэгдүгээрт бургасын насжилт өтөлсөн. Иймээс туулын усны нөөцөд нөлөөлөхгүй" гэлээ.
