

Эрдэмтэн Ш.Баранчулуун "Туулын бургасыг тайрвал залуужиж шинэ бургас ургана. Судалгааны тайланг харахад монголын ой аж ахуйн чанаргүй, насжилт өндөр гэж гарсан. Манайх ой модоо залуужуулах байгалийн цэвэрлэгээний арга хэмжээ авдаггүйгээс ой хурдан хугацаанд өөрөө хөгширч байна гэсэн үг. Аж ахуйн чанар байхгүй болсон. Дэлхийн бусад улс газар нутаг бага, битүү ойгоор бүрхсэн. Солонгос таримал ойтой. Жил бүр тайрч, нөхөн сэргээлт хийж байдаг. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 8 хүрэхгүй хувь нь ой байна. Энэ нь нэгдүгээрт мөнх цэвдэг дээр ургадаг. Дулаарлын нөлөөгөөр мөнх цэвдэг хайлахаар өөрөө үхэж байна. Хүний буруу үйл ажиллагаанаас ой өтөлж байгаатай холбоотой. Ойн нөхөрлөл нэг хэсэг байгуулагдсанаар ойн түймэр багассан мэдээлэл байна" гэлээ.
