Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Засгийн газар
17 мин өмнө
116
Зориуд үнэгүйдүүлж, царцаасан хөрөнгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил үргэлжилж байна

Ерөнхий сайдын захирамжаар 2025 оны наймдугаар сарын 22-нд байгуулсан Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 120 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулжээ. Гэхдээ энэ нь нийт 2 их наядын өр авлагатай харьцуулахад хангалтгүй байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар шүүмжлэв.

Өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх эд хөрөнгийг боловсрол, эрүүл мэндийн салбарын хэрэгцээнд зориулах, дуусаагүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дуусгаж, ашиглалтад оруулах ажил үе шаттай хэрэгжиж байгаа юм. Ямартай ч эдийн засагч хүн Ерөнхий сайдаар ажиллаж байгаагийн үр шим гарсаар байна.

Зориуд үнэгүйдүүлж, царцаасан хөрөнгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил нүдээ олж, эдийн засгийн урсгалыг нэмэгдүүлж байна.  

Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилогдох үед улсын төсөвт ойролцоогоор 2 их наяд төгрөгийн орлогын тасалдал үүсэж, макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд муудаж, дефолтын эрсдэлд ойртсон эмзэг нөхцөл бүрдээд байсан юм. Тухайн үед тэрбээр 2.2 их наяд төгрөгийн төсвийн тодотгол хийж, зардлыг оновчтой танах бодитой шийдвэр гаргасан билээ.