

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно. Сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг УБЕГ-ын ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэгээс тодрууллаа.
Тэрээр "Энэ удаагийн нөхөн сонгуулийг 16 аймгийн 43 сумын 73 хэсэгт зохион байгуулна. Улсын бүртгэлийн байгууллагаас сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгогчийн нэрийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардал зөрчлийг арилгах, дутуу иргэдийг бүртгэх гэсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Үүний хүрээнд сонгуулийн санал авахаас 90 хоногийн өмнө сонгогчдын нэрийг жагсаалтыг цахим хуудсандаа байршуулдаг.
Иргэний шилжилт хөдөлгөөнийг аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал авахаас 60 хоногийн өмнө хаадаг. Тиймээс сонгууль зохион байгуулж байгаа 16 аймгийн хэмжээнд шилжилт хөдөлгөөнийг зогсооно. Шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сонгуулийн санал авах өдрийн дараах өдрөөс нээх хуулийн зохицуулалттай байгаа" гэв.
Бичлэг үзэх:
