

Өнөөдөр буюу 2026 оны 3-р сарын 23-ны даваа гарагаас эхлэн БНХАУ-д дотоодын боловсруулсан газрын тосны үнийн зургаа дахь удаагийн тохируулга албан ёсоор хэрэгжиж эхэлжээ.
Учир нь олон улсын түүхий газрын тосны үнэ нэг торх нь 100 ам.доллараас давсан байна. Ойрхи Дорнодын геополитикийн хурцадмал байдал нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ удаагийн өсөлт нь 2022 оны 3-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрч байгаа аж.
Үнийн өөрчлөлтийн дэлгэрэнгүй (Нэг тонн тутамд)
Энэ удаагийн зохицуулалтаар шатахууны үнэ тонн тутамдаа дунджаар 2000-2200 юаниар нэмэгдэж байна:
Литр тутамд ирэх бодит дарамт
Шатахуун түгээх станцууд дээр борлуулагдах үнэ дараах байдлаар өөрчлөгдөнө:
Шатахууны үнийн өсөлтийн талаар хятадын мэдээллийн сүлжээгээр “Хэрэв та өнөөдөр амжиж саваа дүүргэхгүй бол маргаашнаас эхлэн 50 литрийн багтаамжтай энгийн суудлын автомашиныг дүүргэхэд өнөөдрийнхөөс 85-100 юань илүү төлөх шаардлагатай болно” гэсэн мэдээллүүд гарч байна.
Гэхдээ хятадын шатахууны үнийн өсөл бүс нутгаасаа хамаараад ялгаатай байна. Тодруулбал Хятад улс даяар 92 октантай бензиний дундаж үнэ 7.7 юань/литр байгаа ч Хайнань мужад 8.75 юань/литр байгаа нь хамгийн өндөрт тооцогдож байгаа бол Шинжаанд 7.46 юань/литр байгаа нь хамгийн хямдад тооцогдож байна. Юньнань, Шэньси, Сычуань зэрэг мужуудад үнийн нэгдсэн зохицуулалт хараахан бүрэн хэрэгжиж дуусаагүй байна.
Эх сурвалж: Baidu.com
