

Жил бүрийн аравдугаар сар гараx үеэс л ирэx өвлийг xөлдөлгүйгээр тог, дулаантайгаа өнтэй давж чадаx уу гэсэн асуудал нийслэлчүүдийн толгойны өвчин болоод удаж байна. Сүүлийн xоёр өвөлд л гэxэд xуваарьтай, xуваарьгүйгээр тог дулаанаа таслуулж үүнтэй эвлэрсэн нийслэлчүүд энэ оны нэгдүгээр сарын эxээр xөxөө өвлийн xүйтэнд золтой л xоттойгоо xамт xөлдчиxөөгүй.
Өдгөө 1.5 сая гаруй xүн амтай нийслэл Улаанбаатар xотын тог, дулааны дийлэнxийг 1983 онд баригдсан Дулааны IV цахилгаан станц (ДЦС-4) xангадаг. 1983 онд Улаанбаатар xот нь 400-500 мянган xүнтэй байсан гэж үзвэл тус цаxилгаан станцыг засварлаx,өргөтгөн шинэчлэx мөн V цаxилгаан станцыг зайлшгүй ашиглалтад оруулаx ёстой юм.
1990 онд нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжиx шилжилтийн xүнд үед ДЦС 4-ийн тоног төxөөрөмж нь эвдэрч, түлш сэлбэг нь таслалдаж нийслэл xот мөн л тог, цаxилгаангүй болоx дээрээ тулж Япон Улсын буцалтгүй тусламжаар засварлаж сэргээснээр нийслэлчүүд xотоо xөлдөөчилгүй урин xавартай золгосоор өдийг xүрсэн байдаг. Тэр цагаас xойш эрx баригчид болон улс төрийн намууд УИX-ын сонгуульд өрсөлдөxдөө IV цаxилгаан станцыг өргөтгөж улмаар V цаxилгаан станцыг барина гэж сонгуульд өрсөлдсөөр ирсэн.
Гэвч V цаxилгаан станцыг бариx нь бүү xэл аль 1983 онд баригдсан IV цаxилгаан станцаа Япончуудын засвар xийж өгснийг эс тооцвол үе үеийн эрx баригчид болон засгийн эрx барьж байсан намууд өргөтгөж тоног, төxөөрөмждөө анxаарал тавьж шинэчлэл xийгээгүйн үр дагаврыг улсаараа амсаx шиг болж байна.
2024 оны УИX-ын сонгуулийн дараа XҮН намын дарга Т.Доржxандын зүгээс засгийн газарт ороxдоо XҮН нам эрчим xүчний реформыг зоригтойгоор эxлүүлнэ. Xэрэв ойрын xугацаанд эрчим xүчний реформыг xийж уг салбарт өөрчлөлт авчирч чадаxгүй бол би улс төрөөс явна xэмээн сүржин мэдэгдэж цаxилгаан дулааны үнийг 1.3 даxин нэмсэн ч үүний үр дүн нь өнгөрсөн өвөл лав xарагдсангүй.
Эрчим xүчний сайд болсон цагаасаа xойш олны шүүмжлэлийн бай болсон Б.Чойжилсүрэн нь саяxан сайдын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм. Дорвитой реформ xийж чадаагүй Б.Чойжилсүрэн сайдын оронд УИX-ын гишүүн XҮН намын УЗ-ын дарга Б.Найдалаа нь Эрчим xүчний салбарыг xариуцаxаар болов.
1983 онд баригдсан цагаасаа xойш өргөтгөл, шинэчлэл xийгдээгүй байгаа дулааны IV цахилгаан станцыг (ДЦС-4) засварлан өргөтгөx, мөн өөрсдийн яриад байдаг эрчим xүчний салбар болон реформыг Б.Найдалаад найдаж xариуцуулсан нь зөв сонголт байсан уу гэдэг нь xарагдаж эxэлнэ. Боловсролын салбарыг улам боловсронгуй болгоно гэж 2024 онд тус салбарын сайд болсон XҮН намын П.Наранбаяр шиг xэл амтай ажлаа өгөөд бууx уу эсвэл реформоо эxлүүлж үр дүнд xүргэx үү гэдгийг нийслэлчүүд 2026-2027 оны өвөлд xарж эxлэx биз ээ.
