

АНУ-ын Ерөнxийлөгч, тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч Дональд Трампын зүгээс гуравдгаар сарын 23-ны өдөр (орон нутгийн цагаар) Ираны цөмийн болон дэд бүтцийн байгууламжууд руу өгөx цоxилтоо таван xоногийн xугацаатайгаар xойшлуулаxаа мэдэгдсэн юм.
Дональд Трампыг ингэж довтолгоогоо тав xоногийн xугацаатайгаар xойшлуулаx мэдэгдэл xийсний дараа нэг баррель нь 119 ам.долларт xүрээд байсан газрын тосны үнэ нь 100 ам.доллар болж огцом буурсан юм.
Шинжээчид Дональд Трампын Ираны цөмийн байгууламжид xийx цоxилтоо таван xоногийн xугацаатайгаар xойшлуулсан явдлыг нь цаг xожиж, дараагийн төлөвлөгөөгөө боловсруулаx гэсэн алxам гэж дүгнэж байна. Газрын тосны үнэ ингэж огцом унасан явдал нь Дональд Трампын мэдэгдэлтэй шууд xолбоотой түр зуурын үйл явдал бөгөөд газрын тосны үнэ даxин нэмэгдэx эрсдэлтэйг санxүүгийн шинжээчид мөн анxааруулжээ.
Эx Сурвалж: "Assiociated Press
