

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг "Бодь интернэшнл" ХХК-аас 1.3 сая ам.долларын авлига авсан хэмээн АТГ-д шалгуулахаар өгсөний дараа "Бодь интернэшнл" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрээр "Хэзээ нэг их үндэсний бүтээн байгуулагч байсан юм. Ингээд худлаа яриад эхэлнэ. Намайг ажил авахад өрөнд баригдсан 10 ажилтантай компани болсон байсан. Тэр Д.Мөнх-Эрдэнэ бол гуниг шүү. Би хэн нэгний талд орох гэсэнгүй. Гэхдээ бүгд мэдэж байгаа шүү дээ. “Бодь интернэшнл” ХХК-тай гэрээ хийгээд энэ төсөл дээр хуулийн зөвлөхөөр ажиллаж байсныг нь. Одоо “Бодь интернэшнл” ХХК-ийнхан гэрээгээ устгаж байгаа биз. Ингэж битгий худлаа ярь аа, Д.Мөнх-Эрдэнэ ээ. Тэр үед хамт хуралд сууж байсан залуучууд бүгд амьд сэрүүн байна" гэв.

