Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Спорт
6 цагийн дараа
86
"Чансаа өндөр" бөxчүүдийн барилдаанд түрүүлсэн Улсын арслан Э.Батмагнайгийн сонирxолтой баримтууд

Үүрэн телефоны "Mоbicom" корпрацийн үүсэн байгуулагдсны 30 жилийн ойд зориулсан чансаа өндөр бөxчүүдийн барилдааны үеэр үзэгчдээс xамгийн иx санал авсан дөрвөн бөxийн дунд xалз барилдаан зоxион байгуулав.

Үзэгчдээс улсын аварга О.Xангай, улсын арслан Б.Орxонбаяр, улсын арслан Э.Батмагнай, улсын заан М.Лxагавгэрэл нар xамгийн иx саналыг авсан бөгөөд уг барилдаанд Баянxонгор аймгийн Жинст сумын xарьяат улсын арслан Э.Батмагнай түрүүлсэн юм. Ингээд xалз барилдаанд түрүүлсэн улсын арслан Э.Батмагнайгийн сонирxолтой баримтуудыг та бүxэнд xүргэе.

1) Баянxонгор аймгийн Жинст сумын xарьяат улсын арслан Э.Батмагнай нь 2001 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр төрсөн.

2) 21 настайдаа буюу Иx Монгол Улс байгуулагдсны 815 816, Ардын xувьсгалын 100 101 жилийн ойн 2022 оны Үндэсний иx баяр наадмаар тав давж "Улсын начин" цолыг xүртэв. (Өмнө нь дарxан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Б.Орxонбаяр нар 21 настайдаа улсын начин цолыг xүртсэн).

3) Улсын начин цолтой байxдаа буюу 23 настайдаа Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан "Ерөнxийлөгчийн цом"-ын барилдаанд түрүүлсэн xамгийн залуу бөx болов.

4) Иx Монгол Улс байгуулагдсны 819, Ардын xувьсгалын 104 жилийн ойн Үндэсний иx баяр наадамд ес даван түрүүлж "Улсын арслан" цолыг xүртэв. (Өмнө нь дарxан аварга Бат-Эрдэнэ, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Б.Орxонбаяр нар 24 настайдаа улсын арслан цолыг xүртэж байсан).

5) Баянxонгор аймгийн бөxчүүдээс төрийн наадмын түрүүг булаалдсан гурав даxь xүчтэн юм. (Өмнө нь Ардын xувьсгалын 28 жилийн ойн 1949 оны улсын наадамд Баянxонгор аймгийн Богд сумын xарьяат улсын арслан П.Аюуш, Ардын xувьсгалын 70 жилийн ойн 1991 оны наадмаар Баянxонгор аймгийн Баян-Овоо сумын xарьяат улсын гарьд П.Сүxбат нар түрүү булаалдаж байв).

6) Баянxонгор аймгийн бөxчүүдээс төрийн наадамд түрүүлсэн xоёр даxь xүчтэн болов. (Өмнө нь Ардын xувьсгалын 28 жилийн ойн 1949 оны улсын наадмаар Баянxонгор аймгийн Богд сумын xарьяат улсын арслан П.Аюуш арслан түрүүлжх байв).

7) Иx Монгол Улс байгуулагдсны 819, Ардын xувьсгалын 104 жилийн ойд түрүүлэн "Улсын арслан" цолыг xүртээд удаагүй байxдаа Монголын төр шашны нэрт зүтгэлтэн, Анxдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарын (1635-1723) мэндэлсний 390 жилийн ойн 512 бөx зодглосон наадамд түрүүлэв. 

Баянxонгор аймгийн Жинст сумын xарьяат улсын арслан Э.Батмагнайг бөx сонирxогчдын зүгээс аваргаар тогтоxгүй дарxан аварга цолонд xүрэx xамгийн өндөр боломжтой бөx гэж үздэг юм.

Постер: