Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
97
Оюу толгойн хэлэлцээр дэх Засгийн газрын хатуу байр суурь

Монголын эдийн засгийн хамгийн том хөшүүрэг болох Оюутолгой төслөөс монголчууд өнөөдрийг хүртэл ашиг хүртэж чадахгүй хэвээр байгаа юм. 

Оюутолгойн зээлийн хүүг бууруулах асуудалд Засгийн газар анхаарч эзэн нь юм аа мэдэж, эрэг нь ус аа хашна гэдэг зарчмаар хүчтэй байр сууриа илэрхийлж буй. Оюутолгойн хувь нийлүүлэгчийн гэрээн дээр долоон жил тутамд зээлийн хүүг эргэн харна гэж тусгасан байдаг. Гэвч бид өнгөрсөн жилүүдэд эдгээр мөчлөгүүдийг алдсаар, Оюутолгойн гэрээнээс ашиг хүртэж чадалгүй явсаар ирсэн билээ.

Монгол улсын Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд Г.Занданшатар зээлийн хүүг бууруулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажлын хэсэг байгуулан, Рио Тинто талтай хэдэн ч удаа ширээний хойно суугаад амжсан. Хэрэв энэ асуудал шийдэгдэж чадвал Монголын талд ирэх санхүүгийн дарамт буурч, цэвэр ашиг хүртэх хугацаа наашлах боломж бүрдэх юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Оюу Толгой” төсөлтэй холбоотой 2009 оноос хойш яригдсан, 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа шийдлээ хүлээсээр буй олон асуудлыг цэгцлэх цаг болсон. Баялагтаа эзэн байх зарчим бий. Монгол Улс “Оюу Толгой” төслөөс 20, 30 жилийн дараа ногдол ашиг хүртэхээр байгаа нь аливаа төслийн харилцан ашигтай байх зарчимд нийцэхгүй. Монголчууд баялагтаа эзэн байх үзэл санаа бол ард түмний Үндсэн хуулиар баталгаажсан эрх ашиг юм.

Тиймээс “Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох"-ыг шаардан, хатуу байр суурьтай байгаагаа илэрхийллээ.