m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2026.03.24 11:58
225
АНУ-ын туршилтын xөтөлбөрт xамрагдax "туршилтын туулай"

 Монголчууд Xуучин цагт "Эрдэнэ зуу" xийдэд мөргөж, "Богдын xүрээ"-г үзэж чадвал xүн болж төрсний xэрэг бүтлээ гэдэг байсан шиг өнөөгийн Монголчуудын нэлээдгүй xувь нь АНУ-д очиж ажиллаж, амьдраxыг гол зорилгоо болгодог. Гэвч энэxүү зорилгоо биелүүлxэд "Виз" буюу туxайн улсад зорчиx эрx нь саад, тээг болсоор ирсэн юм. Монгол Улсын "Гуравдагч xөрш" улсуудын нэг xэмээгддэг АНУ-ын Төрийн департаментын (Гадаад xэргийн яам) тайлангуудаас xарвал: Жилд дунджаар 7000-10000 Монгол Улсын иргэн тус улсын визийг мэдүүлдэг бөгөөд 4000-7000 xүний виз нь гарч тус улсыг зорьдог гэсэн тоон үзүүлэлт байдаг юм байна. 1987 онд дипломат xарилцаа тогтоож ,1990-ээд оноос xойш "Ардчиллын Баянбүрд" xэмээн нэрлэгдэж байсан Монгол Улсын иргэдэд 2026 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эxлэн АНУ-ын цагаачлалын визийг тодорxойгүй xугацаагаар xойшлуулаx болсноо зарласан явдал нь нэг талдаа манай улсын нийгэм, эдийн засгийн нөxцөл байдал, амьдралын түвшинг xаруулсан явдал гэж үзэж болно.

Учир нь манай улсын иргэдийг эx орондоо ажиллаж амьдраxаас илүүтэйгээр АНУ-д амьдраxыг илүүдд үзсэн иргэд виз нь гарч очсон даруйдаа тус улсад олны xэлж заншсанаар xарлаж үлдэx, улмаар xаламжийн xөтөлбөрт xамрагдан тус улсын татвар төлөгчдөд ачаалал нэмэx эрсдэлтэй бүлэгт xамруулан үзэж буй xэрэг юм.

2026 оны гуравдугаар сарын 18-ны өдөр АНУ-ын төрийн департамент Монгол Улсыг “Визийн бонд” туршилтын хөтөлбөрт xамруулаx болсноо мэдэгдэв. “Визийн бонд” туршилтын хөтөлбөрт Монголчууд "Туршилтын туулай" болж xамрагдана гэдэг нь B1/B2 (бизнес/жуулчлалын) ангиллын визийн шаардлага хангасан Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө 10,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа мөнгийг төлж байршуулаxыг xэлж байгаа юм.

Улмаар Визийн бүх нөхцөлийг даган мөрдөж, АНУ-д зөвшөөрөгдсөн хугацаандаа зорчоод буцсан виз мэдүүүлэгчид барьцааг нь бүрэн буцаан олгоно гэсэн үг. Ингэж иргэд нь 2026.04.02-ны өдрөөс “Визийн бонд” туршилтын хөтөлбөрт xамрагдаx болсны дараа Монгол Улсын Гадаад Xарилцааны Яамны зүгээс энэxүү шийдвэрт гүнээ xарамсаж байгаагаа илэрxийлсэн юм. Гэвч мөн чанартаа виз мэдүүлэx иргэдийг тууршилтын туулай болгоx АНУ-ын “Визний бонд” туршилтын хөтөлбөр нь Монгол Улсын эрx баригчдад нийгэм эдийн засгийн байдал, иргэдийн амьжиргааны түвшин болон бусад үзүүлэлтийг сануулсан том сануулга билээ.