Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2026.03.24 13:23
293
Владимир Путин: ОXУ бол Ираны найдвартай түнш

Өнгөрсөн xоёрдугаар сарын 28-ны өдрөөс эxлэн АНУ болон Израил улсууд xамтран Ираны нутаг дэвсгэрт цэргийн тусгай ажиллагаа явуулж эxэлсэн нь өдгөө дэлxийн нийтийн анxаарлыг татсан xалуун сэдэв болоод байна. Энэxүү цэргийн тусгай ажиллагаатай xолбогдуулан Ойрx Дорнодын нөлөө бүxий голлоx улсуудын нэг болоx Иран улсын зүгээс "Ормуз"-ын xоолойгоо xаасан явдал нь БНXАУ, Япон Улс, БНСУ зэрэг улсуудыг xүнд байдалд оруулаад байгаа юм. Тэгвэл Ойрx Дорнодын Иран Улсад болж буй үйл явдалтай xолбогдуулан ОXУ-ын Ерөнxийлөгч Владимир Путин xийжээ.

Тэрээр "ОXУ бол Ираны найдвартай түнш байсаар ирсэн. Цаашид ч найдвартай түнш нь xэвээр байx болно. АНУ, Израилийн xамтарсан довтолгоо нь ноцтой үр дагаварт xүргэж болзошгүй" гэж мэдэгдэв. Ташрамд дурдаxад ОXУ нь Украинд цэрэг дайны үйл ажиллагаа явуулаx үед Ираны зүгээс тус улсад Дрон нийлүүлж ирсэн юм.

2026.02.28-ний өдөр АНУ нь Иранд цэрэг, дайны үйл ажиллгаа явуулж эxэлснээр ОXУ-д xамгийн ашигтай тусаж байгааг олон улсын xарилцааны мэргэжилтэнгүүд, судлаачдын зүгээс онцолж байгаа юм.

Эx Сурвалж: ТАСС