

Өчигдөр АН-ын дотоод сонгууль 9 дүүрэг, 21 аймагт болж, шинэхэн намын дарга нар тамга тэмдгээ авч, эхнээсээ найраа тэмдэглэж буй. Гэвч намын анхан шатны нэгжээсээ шинэчлэгдэхээ зарлаж, гэрэгэ гаргаж, виза хүртэл амлаж байсан АН-ын шинэчлэл намдаа гомдогсдоор дүүрчээ. Уг нь одоогийн МАН бужигнаж , нам дотроо жийлцэж байх зуур АН-д 2027 оны ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцох шаанс бий. Гэвч ардчилсан нам ардчиллын үүр уурхай биш анхан шатны нэгжээсээ авлигад идэгдсэн талаар дотоод сонгуульд өрсөлдсөн гишүүд дэмжигчид нь илэрхийлж эхэллээ. Хөвсгөл аймгийн тухайд үүрийн 06 цаг хүртэл хоёр ч удаа сонгууль явуулаад даргаа сонгож чадаагүй завсарласан бол ХУД-ийн АН-ын даргаар УИХ-ын Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нарын нэрс одоо ч эцэслэгдээгүй солигдсоор байна.
Бажи буюу Б.Батхишиг: Өчигдөр нээрээ үнэхээр гомдсоон АН бол зүгээр л нөгөө намын гар хөл болчихсон юм байна гэдэгийг өөрийнхөө нүдээр үзэж харлаа , бүр гомдсон шд , намынхаа дотоод сонгуульд оролцож байхад 2,3 хан хоногийн өмнөөс хэдэн 10 аараа бүр нэг байшин дээр 70 хүнийг шилжүүлээд ирүүлчихсэн , ихэнх нь бүр МАН- ы гишүүд , нээрээ энэ нам маань бол доороо тэр үндэс хэсэгтээ зүгээр л өөр намын гар хөл болоод зүгээр л заваарчихсан юм байна.
АН-ын зөвлөх Р.Даваадорж: Үзэл санаа хаана байна?

АН-ын дотоод сонгуулийг харахад ардчилал биш, мөнгөний уралдаан л явагдлаа. О.Цогтгэрэл даргадаа асуулт, зөвлөмж хүргүүлье.
НИТХ-ын дарга асан Д.Баттулга: СБД-ийн АН хүчтэй байя гэвэл эртхэн МАН-с салах хэрэгтэй

"СБД намын дотоод сонгууль болж өнгөрлөө. Надтай хамт дүүргийн намыг өөднө татаж дараалсан ялалт байгуулах хэмжээний хүчирхэг болгосон нөхөд маань МАН тай нийлсэн нөхдүүдтэй хамт юу ч болоогүй юм шиг явж байгаа нь харамсалтай.Эрх мэдэл мөнгө үзэл санаа үнэт зүйлийн дээр гардаг цаг ирсийн бна.Сөрөг хүчинтэйгээ нийлсэн нам хэзээ ч олигтой явахгүй. СБД -ийн АН нам маань хүчтэй байя гэвэл эртхэн МАН-с салах хэрэгтэй.
