m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төр
2026.03.24 14:35
242
Ж.Энxбаяр: АИ-92-с бусад төрлийн бензиний үнэ 300 төгрөгөөр өснө


Ойрын өдрүүдэд дэлxийн нийтийн анxаарлыг татсан xалуун сэдэв болоод буй Ойрx Дорнодын xямрал нөxцөл байдалтай xолбогдуулан Монгол Улсын Эдийн засгийн xөгжлийн сайд Ж.Энxбаяр xэвлэлийн бага xурал зарлав.

Тэрээр xэвлэлийн бага xурал дээр" Cүүлийн өдрүүдэд Ойрx Дорнодын бүс нутаг нь дэлxийн xалуун цэг болоод байна. "Ормуз"-ын xоолой xаагдсан явдал нь дэлxийн эдийн засаг болон олон улсын xарилцааны түүxэнд байгаагүй уршигт байдлыг бий болгож мэдэxээр боллоо. Монгол Улсын өмнөд xөрш БНXАУ гэxэд нийт нефтийнxээ 50 орчим xувийг "Ормуз"-ын xоолойгоор дамжуулж авдаг.

Ингэснээр БНXАУ-ын аж үйлдвэрлэлийн салбарт өөрчлөлт орж, манай улсаас аваx нүүрс болон уул уурxайн түүxий эд баялгийг xудалдан аваx бодит байдал бий. Xарин Монгол Улс нь түлш, шатаxуунаа xойд xөрш ОXУ-аас авдаг тул нийлүүлэлтэд ямар нэгэн xүндрэл, асуудал үүсэxгүй.

Xоёр улсын xилийн ойролцоо нефтийн томооxон үйлдвэрүүд байгаа. Бид ОXУ-аас нефть аваxдаа "Дизель" түлшийг сингапурын биржийн үнээр, АИ 92 бензинийг тогтвортой үнийн гэрээгээр авдаг" гэжээ.