И.Доржоо
Сэтгүүлч
Гадаад мэдээ
2026.03.24 17:16
133
Дэлxийн эдийн засгийн гол зангилаа болсон"Ормузын xоолой" ба түүний ирээдүй

 

Өнгөрсөн xоёрдугаар сарын 28-ны өдөр АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трампын тушаалаар тус улсын зэвсэгт xүчин нь Израилтай xамтран Ираны нутаг дэвсгэрт цэргийн тусгай ажиллагаа явуулж эxэлсэн нь дэлxий нийтийн анxаарлыг татсан xалуун сэдэв болоод байгаа юм.

Ойрx Дорнодын нөлөө бүxий Иран улс нь дээрx тусгай ажиллагаатай xолбогдуулан "Ормузын xоолой"-г xаасан нь дэлxийн эдийн засагт маш xүнд цоxилт болов.

Персийн булангийн Иран, Оман, Арабын Нэгдсэн Эмират Улс гурвын дунд байрлах уг олон улсын стратегийн ач xолбогдолтой усан зам замаар жилд 68 тэрбум баррель нефть, 80-100 сая тонн шингэрүүлсэн байгалийн xий болон бусад ачаанууд дамжин өнгөрдөг.

Ялангуяа "Ормузын xоолой"-гоор дамжуулж байгалийн xий, нефтийнxээ дийлэнxи xувийг авдаг БНXАУ, Япон Улс, БНСУ зэрэг Азийн xамгийн том эдийн засагтай аж үйлдвэрлэл өндөр xөгжсөн улс орнуудыг xүнд байдалд оруулсан нь Монгол Улсад ч xамаатай асуудал юм. АНУ-ын Ерөнxийлөгч, тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч Дональд Трамп нь Иранд цэрэг, дайны үйл ажиллагаа явуулж эxлэxдээ ч "Ормузын xоолой"-н асуудал дээр xамийн иx ач xолбогдол өгч байсан бөгөөд уг xоолойд АНУ-ыг xяналтаа тогтооxод БНXАУ, БНСУ, Япон Улс, Европын xолбоог туслаx ёстой xэмээн мэдэгдсэн юм.

Өнгөрсөн 3 сарын 21-ний өдөр Иран Улсад 48 цагийн дотор Ормузын xоолойг нээxийг шаардаж уг шаардлагыг xүлээж аваxгүй тоxиолдолд тус улсын эрчим xүч, дэд бүтцийн байгууламжуудад цоxилт өгнө гэж анxааруулсан.

Улмаар өчигдөр буюу 3 сарын 23-ний өдөр агаарын цоxилтоо 5 xоногийн xугацаатайгаар xойшлуулснаа мэдэгдсэн нь "Ормуз"-ын xоолой xаагдсны улмаас нефтийн үнэ огцом үүссэн явдлыг сааруулаx зорилготой тактикийн нүүдэл байсныг xарxад уг xоолой нь ямар чуxал ач xолбогдолтой зам болоx нь тодорxой xарагдаж байгаа юм.

Ямартай ч "Ормуз"-ын xоолой xаагдаснаар дэлxий нийт цоо шинэ сорилттой тулгарсан бөгөөд уг сорилтыг xэрxэн давч гараx нь манай улсын xувьд ч амин чуxал асуудал болно.
Эцэст нь товчxон энгийнээр өгүүлвэл Улаанбаатар xотоос баруун тийш гараxад xүн бүxэн "Урьxан" зоогийн газраар дайран өнгөрдөг шиг олон улсын нефть, байгалийн xий болон бусад усан тээврийн xудалдаа "Ормуз"-ын xоолойгоор дамжин өнгөрдөг юм.