
Ардчилсан намын аймаг, дүүргийн намын хорооны хурал өчигдөр орон даяар болж дууслаа. Уг хуралдаанаар Үндэсний бодлогын хорооны гишүүн болон 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн намын дарга нарыг сонголоо. Одоогоор есөн УИХ-ын гишүүн аймаг, дүүргийн АН-ын даргаар сонгогдсон бол гурван аймаг хурлаа эцэслэн хийж, даргаа сонгож чадаагүй байна.
Нийслэлийн АН-ын даргад өрсөлдөгчийн бүртгэлийг энэ сарын 25-ны 18.00 цаг хүртэл сайтаараа дамжуулан бүртгэх юм байна. АН ирэх сарын 7-8-ны өдрүүдэд Ардчилсан намын Их хурлыг хуралдуулж, шинэ бүтцээ батламжлах ажлаа хийхээр төлөвлөжээ.
Нийслэлийн дүүргүүдийн АН-ын даргаар дараах хүмүүс сонгогджээ.
- Багахангай дүүргийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар Ц.Эрдэмбилэг сонгогдлоо.
- Хан-Уул дүүргийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар УИХ-ын гишүүн Б.Түвшин сонгогдлоо.
- Багануур дүүргийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар Г.Цамбагарав сонгогдлоо.
- Баянгол дүүргийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар сонгогдлоо.
- Баянзүрх дүүргийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар УИХ-ын гишүүн А.Ганбаатар сонгогдлоо.
- Налайх дүүргийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар Н.Гансүх сонгогдлоо.
- Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар П.Галиндэв сонгогдлоо.
- Сүхбаатар дүүргийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар УИХ-ын гишүүн Х.Болормаа сонгогдлоо.
- Чингэлтэй дүүргийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар УИХ-ын гишүүн Ц.Баатархүү сонгогдлоо.









21 аймгийн АН-ын дарга нарыг танилцуулъя.
- Говьсүмбэр аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар Л.Одбаясгалан сонгогдлоо.
- Говь-Алтай аймгийн Ардчилсан Намын даргаар Г.Чинбат улиран томилогджээ.
- Увс аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар Н.Батбаяр сонгогдлоо.
- Ховд аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар М.Амарсанаа сонгогдлоо.
- Хэнтий аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар Д.Аюурбунь сонгогдлоо.
- Төв аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар Л.Төмөрчөдөр сонгогдлоо.
- Сүхбаатар аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь сонгогдлоо.
- Өмнөговь аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар Н.Энхбат сонгогдлоо.
- Өвөрхангай аймгийн Ардчилсан Намын даргаар УИХ-ын гишүүн П.Батчимэг сонгогдлоо.
- Орхон аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар Г.Алтангэрэл сонгогдлоо.
- Дундговь аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар Б.Лхагвамандал сонгогдлоо.
- Дорноговь аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар Д.Алтангэрэл сонгогдлоо.
- Завхан аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар Б.Эрдэнэбаатар сонгогдлоо.
- Дорнод аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар З.Төмөрбаатар сонгогдлоо.
- Дархан-Уул аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд сонгогдлоо.
- Булган аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар Г.Ганбаатар сонгогдлоо.
- Сэлэнгэ аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар УИХ-ын гишүүн асан С.Баярцогт сонгогдлоо.
- Баян-Өлгий аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар А.Бегарыс сонгогдлоо.
- Баянхонгор Аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар П.Нүрзэд сонгогдлоо.
- Архангай аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар УИХ-ын гишүүн П.Мөнхтулга сонгогдлоо.
- Хөвсгөл тодорхойгүй



















