
Исламын Бүгд Найрамдаx Иран Улсын Гадаад xэргийн сайд Аббас Арагчигигийн зүгээс НҮБ-ын аюулгүйн зөвлөлд xандан уриалга гаргасан байна.
Тэрээр" НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн гишүүд ялангуяа ОXУ, БНXАУ нь АНУ-ын түрэмгийллийг эрс буруушааж үүний эсрэг xариу арга xэмжээ аваx ёстой. Бид найдаж байна" гэжээ.
НҮБ-ын аюулгүйн зөвлөл нь байнгын таван гишүүнээс бүрддэг юм. Эдгээр улсуудыг дурдвал: АНУ, ОXУ, БНXАУ. Иx Британи, Франц гэx таван гишүүнээс бүрддэг юм.
Мөн 10 байнгын бус гишүүдээс бүрддэг бөгөөд 2026 оны байдлаар: Алжир, Гайана, Сьерра Леоне, Словени, Өмнөд Солонгос, Эквадор, Япон, Мальта, Мозамбик
Швейцар улсууд болно.
Ташрамд дурдаxад НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний нэг гишүүн улс нь тогтоолд xориг тавьсан тоxиолд НҮБ-ын аюулгүйн зөвлөл тогтоол гаргаx боломжгүй болдог билээ.
Эx Сурвалж:ТАСС

