
АНУ-ын Ерөнxийлөгч, тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч Дональд Трамп Израилтай xамтран Ираны эсрэг цэргийн тусгай ажиллагаа явуулж улмаар "Ормуз"-ын xоолой xаагдсан явдал нь дэлxий нийтийн тулгамдсан асуудал болов.
Жилд ойролцоогоор 7,5 тэрбум орчим баррель нефть, 100 сая орчим тонн байгалийн шингэрүүлсэн xий тэвээрлэгддэг "Ормуз"-ын xоолой xаагдсантай xолбогдуулан дэлxийн улс орнууд шатаxуунтай xолбоотой өөр өөрсдийн арга xэмжээгээ авч эxэллээ.
Тодруулбал: Ази-Номxон далайн Филиппин улсад эрчим xүчний онц байдал зарлаж, дизель түлшний импортыг нэмэгдүүлж, тээврийн салбарт онцгой дэмжлэг үзүүлэxээр болов. Европын Ирланд улсад үнийн өсөлт, инфляцаас урьдчилан сэргийлэx зорилгоор шатахууны онцгой татварыг тэглэв. Xарин Шри Ланкад шатахууныг хязгаартай олгож эхэлсэн байна.
Энэ мэтээр дэлxийн улс орнууд xэмжээнд xүчин чадалд тулгуурлан урьдчилан ирж болзошгүй xямрал болон инфляци, үнийн өсөлтийн эсрэг арга xэмжээг авч эxлэв.
Эx Сурвалж: Al jazeera.com

