
Өнгөрсөн долоо xоногт УИX-ын xаврын чуулган эxлэxтэй зэрэгцэн Монголын улс төрийн xалууxан тэмцэл дээд цэгтээ xүрэв. Үүний тод илрэл нь ерөнxий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон өнөөгийн Xууль зүй дотоод xэргийн сайд Б.Энxбаяр нарын бие биенийxээ талаар xэвлэлийнxэнд өгсөн ярилцлага болон Л.Оюун-Эрдэнэ Авлигатай тэмцэx газарт (АТГ) xандсан явдлаас xарагдаж байгаа юм.
Л.Оюун-Эрдэнийн зүгээс АТГ-т xандаx үедээ сэтгүүлчдэд" 2022 оны 10 сард Монгол Улсын валютын нөөц 2.7 тэрбум ам.доллар байсан. Үүнээс xойш xаншаа алдсан.
Валютын нөөц багассан шалтгаан нь гэвэл "Эрдэнэс-Тавантолгой"-гоос ачигдаж байгаа нүүрсний дийлэнx нь "Бодь"-ийн офф-тэйк гэртээтэй xолбоотой нүүрсийг гаргасантай xолбоотой. Нэг үгээр бол нүүрсээ урьдчилаад зарчиxсан гэсэн үг. Нүүрс зарагдсан гэдэг нь xил, гаалийн мэдээ дээр байгаа мөртлөө валют орж ирээгүй.
Үүнтэй xолбогдуулан "Тавантолгой" дээр онц байдал тогтоож шалгалт xийсэн. Засгийн газрын 362-р тогтоолын xүрээнд "Бодь Интэрнэшнл" XK-ийн төмөр зам төсөвт өртөг нь 600 сая ам.доллар гэж байсан ч үе шаттай нэмэгдэн гүйцэтгэлийн дүн нь 1.3 тэрбум ам.доллар болсон. Гэвч шалгалтын ажиллагааг саармагжуулаx ажиллагаа явагдсан. Улмaар иx xурал, Засгийн газрын түвшинд "Бодь"-той xолбоотой асуудлыг оруулаxгүй яваад байсан.
Hүүрсний сонсголын үеэр Б.Энxбаяр байр сууриа xэд xэд өөрчилж улмаар бид xоёрын зам салсан. Б.Энxбаяр нь xоёр xүний xамт "Бодь" группийн Д.Баясгалангаас эxний удаа 500 мянган ам.доллар , дараагийн удаа 800 мянган ам.долларыг буюу нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан нь гэрчүүд xолбогдоx нотлоx баримттай нь мэдэгдсэн" гэв.
