

АҮЭБЯ-ны ТНБ-ын дарга Б.Дашпүрэвээс шатахуун болон дизель түлштэй холбоотой асуудлаар тодрууллаа.
Тэрээр, 60 ам.доллар байсан газрын тосны үнэ 110 доллар болтлоо өссөн. Хөрш зэргэлдээ бүх л улс орнууд бүгд л бодлогын хэрэгжилтийг хангасан ажлууд хийж байна. Үнэ нэмэгдүүлэх, ажлын өдрийг багасгаж, төсөвт тодотгол хийх зэрэг олон аргуудыг хэрэглэж байна. Монгол Улсын Засгийн газар энэ нөхцөл байдал дээр хийж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг Тэргүүн шадар сайдаар ахлуулсан. Энэ хүрээнд өчигдөр газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, түгээгч компанийн төлөөлөл болон Монголбанк, Сангийн яам, Гадаад харилцааны яам гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй уулзалт хийсэн.
Аж ахуйн нэгжүүд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдолтой дизель түлшний үнийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх буюу 1000-1500 төгрөгийн нэмэгдэл бий болгох зайлшгүй шаардлага байна гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан.
Харин АИ-92 шатахууны үнэ тогтмол байна. 705 доллароор ОХУ-аас энэ жилдээ тогтвортой үнээр авах гэрээгээ үргэлжлүүлээд хийсэн. Тэгэхээр ойрын 2-3 сардаа энэ асуудал яригдахгүй гэж ойлгож болно. Хангалт найдвартай байгаа.
Өнөөдрийн байдлаар АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 41-42 хоногийн нөөцтэй, дизель түлшний 28 хоногийн нөөцтэй байна. Монгол Улсын хэмжээнд савны хэмжээгээрээ татан авалтаа хийсэн. 1300 гаруй вагон цистерн дизель түлш, авто бензин савгүй бууж чадахгүй нөхцөл байдалтай байгаа.
Хаврын тариалалтын улирал эхэлж буйтай холбоотой 10 мянган тн дизель түлш хэрэглэдэг. Энэ хэрэглээний үнийг нэмэгдүүлэхгүй байх үүднээс нийлүүлэх шаардлагыг аж ахуйн нэгжүүдэд гаргасан. Аж ахуйн нэгжүүд ч нийгмийн хариуцлагын хүрээнд хүлээн зөвшөөрсөн.
Харин инфляцад огцом өсөлт бий болгож, шок үүсгэхгүйн тулд 300 төгрөгөөр нэмнэ гэх зүйл яригдсан. Дэлхий дахинд үнэ нэмэгдээд байвал үе шаттай нэмэгдүүлэх асуудал яригдана. Хэрэв нөхцөл байдал зөөлөрвөл буцаад буулгах нөхцөлүүд ч дараа дараагийн саруудад гарна.
Шууд дамжуулалт:
