m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
39 мин дараа
172
Г.Лувсанжамц:АН хуралдаа суухгүй байгаа нь дотоод сонгуулиа хийгээд завгүй байгаатай нь холбоотой

Чуулган, байнгын хорооны ирц бүрдэхгүй хуралдахгүй байгаатай холбоотой УИХ-н гишүүн Г.Лувсанжамцаас тодрууллаа. Тэрээр "АН-ын зүгээс Н.Учралд намын даргаа өг, нэгбол УИХ-ын даргын ажлаа өг гэх шаардлага тавьж байгаа. Би бол АН хуралдаа суухгүй байгааг өөр шалтгаантай,  дотоод сонгуулиа хийгээд АН завгүй байгаатай холбоотой гэж бодож байна. АН-ын шаардлагыг ойлгож байна.

Миний хувьд Н.Учрал намын даргын хувьд ерөнхий сайд хийх ёстой гэх байр суурьтай байна.

АН-ын зүгээс чуулганы хуралдаа суухгүй байгаа нь залхуурч байгаа. Хэрэв үнэхээр ерөнхий сайдаа хийгээч гэх шаардлага хүргүүлж байгаа бол УИХ-ын хуульд өөрчлөлт оруулж хууль өргөн барих ёстой. Хуралдаа суухгүй байгаа нь эс үйлдэхүй гэж бодож байна.   

Өмнө нь Засгийн газар унах эсэх чуулганы хуралдаанд мөн л гишүүд хуралдаа суухгүй байсан. Тэр үед нь би чуулгандаа ирээ. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаагаа мартаж болохгүй гэж хэлж байсан. 

Парламентын дархлааг дэмждэг. Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө парламентын засаглал дээр тогтож ирсэн. Ёс зүйн асуудлыг хуульчилвал коммунизм эргэн ирнэ. Харин гэмт хэрэгт холбогдвол Ерөнхий прокурорын саналаар шалгах хэрэгтэй" гэлээ.