Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
1 цагийн дараа
130
С.Зулпхар: Гишүүд товлосон цагтаа, хийх ёстой ажилдаа ирэхгүй байна

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан ирц хүрээгүй гэх шалтгаанаар цуцлагдсан. Тус асуудлаар УИХ-ын гишүүн С.Зулпхараас тодрууллаа.

Тэрээр, Манай байнгын хороо 39 хүний бүрэлдэхүүнтэй. 09 цагт эхлэх байсан хурал эхлээгүй 2 цаг өнгөрч байхад 11 гишүүн л ирсэн.

Ирц 37 хувьтай байгаа. Ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хуралдааныг хойшлуулж байна. Гишүүд товлосон цагтаа, хийх ёстой ажилдаа ирэхгүй байна.

Үүний цаана иргэдийн бүрэн эрх явж байгаа. Төрийн эрхийг хэрэгжүүлэх бүрэн эрх мэдэл нь иргэдэд байдаг. Тэрийг нь төлөөллийн байгууллагууд хийж хэрэгжүүлдэг. Харин УИХ бол төлөөллийн байгууллага. УИХ төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ тодорхой зохион байгуулалтад орсон байдаг. Зохион байгуулалтын бүтэц нь байнгын хороод юм.

Эдгээр зохион байгуулалтын бүтцүүд нь ажиллаж байж чуулганы хуралд хуулиуд орж, хэлэлцэгдэж батлагдаж, нийгмийн асуудлууд шийдэгдэх ёстой. Тэгэхээр үүнийг их хариуцлагагүй зүйл болж байна гэж үзэж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар сургуулийн орчин дахь хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой анхдагч хуулийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх байсан. Энэ бол маш чухал хууль. Сургуулийн орчинд сурагчдын аюулгүй байдлыг хангах зайлшгүй шаардлага байна. 

Шууд дамжуулалт: