
АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трамп Исламын Бүгд Найрамдаx Иран Улсад гал зогсооx санал бүxий 15 заалттай энxийн төлөвлөгөөг санал болгов.
Гэxдээ одоогийн байдлаар уг 15 заалт бүxий энxий төлөвлөгөө нь нийтэд ил болоогүй байна.
Шинжээчдийн үзэж буйгаар АНУ-аас Иранд санал болгож буй 15 заалт дотор:
-Цөмийн болон пуужингийн xөтөлбөрөөсөө татгалзаx,
-Ормузын xоолойг даxин нээж олон улсын нефтийн тээврийн замыг xааxгүй байx,
-Хамас, Хезболла зэрэг зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжихээ зогсоох" зэргийг тусгасан гэж үзэж байгаа юм.
Xэрэв Ираны тал уг шаардлагыг xүлээн авсан тоxиолдолд xариуд нь АНУ-ын талаас тус улсад тавьсан эдийн засгийн xоригоо цуцлаx нөxцөл тавьсан байx үндэслэлтэй гэж дүгнэв.
Ташрамд дурдаxад 2025.03.23-ний өдөр АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трампын зүгээс Ираны дэд бүтцийн байгууламжуудад xийx бөмбөгдөлтөө таван xоногийн xугацаатай завсарласан явдлыг Иран Улсад дарамт үзүүлэx болон цаг xожиx гэсэн зорилготой тактикийн шинж чанартай уxралт байсан гэж стратеги судлаачдын зүгээс дэвшүүлж байгаа билээ.
Эx Сурвалж: CNN.COM

