m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2 цагийн дараа
373
ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав долоон тэрбум төгрөгийн гүйлгээгээ тайлбарлана уу

ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжавт цагдаагийн алба хаагчдын цалингийн үлдэгдэл таван тэрбум төгрөг шилжүүлсэн талаар ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ зарласан. Тэгвэл Б.Цогтгэрэл буюу “Шилэн Цогоо” өөрийн цахим хуудастаа өнөөдөр Хууль зүй, Дотоод хэргийн сайдын тушаал, гүйлгээтэй холбоотой асуудлаар мэдээлэл гаргажээ. 

Тэрээр  "Цагдаагийн алба хаагчдын цалингийн үлдэгдэл мөнгө болох 5,000,000,000₮ ийг “Эм Жи Эл корпораци” гэх ХХААХҮ дэд сайдын эзэмшил компанируу шилжүүлсэн гэх мэдээллийг шалгаж үзлээ.
1. Уг гүйлгээний мэдээлэл нь ХЗДХЯ-ны Шилэн дансанд байсан боловч устгагдсан байна.
2. 5 тэрбум биш 7 тэрбум байна
3. 2023 оны 12 сарын 22 өдөр Төрийн сангаас ХЗДХЯ ны дансанд шилжсэн.
2023 оны 12 сарын 18 өдрийн ХЗДХ сайд Б.Энхбаярын А/418 тоот тушаалын дагуу 2 хоногийн дараа буюу 2023 оны 12 сарын 24 өдөр "Эм Жи Эл Корпораци" ХХК-ийн дансруу шилжсэн ба уг мөнгөн эх үүсвэр дансруу орж ирэхээс 4 хоногийн өмнө сайдын тушаал гарсан нь урьдчилан бэлдсэн байгааг харж болно.
4. Энэ төрлийн ижил гүйлгээ буюу 2,000,000,000₮ ийг мөн "Эм Жи Эл Корпораци" ХХК-руу 2024 оны 04 сарын 25 өдөр шилжсэн байх бөгөөд уг гүйлгээг ХЗДХ сайдын А/82 тоот тушаалыг үндэслэн шилжүүлсэн байна" гэжээ. 

Мөнгө мөртэй. Таваас дээш сая төгрөгийн гүйлгээ шилэн дансанд мөрөө үлдээдэг байхад таван тэрбум, хоёр тэрбум гэх хоёр удаагийн гүйлгээгээр нийт долоон тэрбум төгрөг мөрөө үлдээхгүй гээд хаачихав. Баримт нь байхад албан тушаалын ард нуугдалгүй шалгуулчих аа хө дэд сайд Б.Нямжав аа.