Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2 цагийн дараа
197
П.Сайнзориг: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр албан тушаалаа өгөөд шалгуулах нь зөв байх

УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрээр, ХЗДХ-ийн сайд ийм асуудалд холбогдож буй нь туйлын харамсалтай байна. Үнэхээр ийм асуудал байвал хуулийн байгууллага асуудлыг шийдэх хүртэл хугацаанд Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайдын ажлаа өгөх нь зөв. Мөн энэ хүн тусгай хяналтын дэд хороог ахалж байгаа. Тусгай хяналтын дэд хороо гэдэг бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой нууц төсөв мөнгөний зарцуулалт, гүйцэтгэх ажиллагаа буюу хэргийг нууц мөрдөн шалгах ажиллагааны хөрөнгө мөнгөтэй холбоотой зүйлүүдийг мэдэж, тайлан холбогдох мэдээллийг авч байдаг албан тушаалыг давхар хууль зөрчин хашиж байгаа. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болох эрсдэлтэй. 

Д.Амарбаясгалан дарга ч гэсэн УИХ-ын даргын албан тушаалаа өгөөд шалгуулж байсан шиг өгөөд шалгуулах нь зөв байх.

Олон нийт ч гэсэн уг асуудлыг харж байгаа байх. Нэг талдаа мухарлахгүй бол их ноцтой зүйл яригдаж байсан. Мөнгөн дүн хүний ойд багтахааргүй байсан. Хэд хэдэн гэрч байгаа гэж миний зүгээс ойлгосон. Гэрчүүд нь ч эхнээсээ дугарч байна. Хэргийн гэрчүүдийн аюулгүй байдлыг хангах ёстой. Засгийн газар шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын хуулийг хэлэлцэхгүй байсаар байгаад буцаачихсан. Энэ хуулийг яаралтай өргөн барьж, оруулж ирэх хэрэгтэй.

Шүгэл үлээгчийн эрх зүйн орчин, аюулгүй байдлыг хамгаалах хүмүүс өөрсдөө ийм асуудалд орчоод шүгэл үлээсэн хүн руугаа дайраад байна. Тэгэхээр ийм асуудал руу дайрч давшлах биш хуулийн байгууллагад нь шалгуулах нь хамгийн зөв байх. 

ХЗДХ-ийн сайд биш дэд сайдтай холбоотой асуудал ч байгаа. Хуулийн салбарыг удирдаж байгаа хоёр улс төрч хоёулаа ийм асуудалд холбогдоно гэдэг нь туйлын буруу. Хэргийн нарийн учрыг мэдэхгүй ч гэсэн нотлох баримтыг устгаж байгаа тухай яригдаж байсан. Өнөөдөр Засгийн газар хуралдсан.

Ядаж дэд сайдаа яаралтай чөлөөлөх хэрэгтэй. Ингээд толгойг нь илээд байгааг сайн ойлгохгүй байна. 

Шууд дамжуулалт: