Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
3 цагийн дараа
339
Д.Ганбат: Жижиг намууд гүзээнд наалдсан дэлүү шиг эрх барьж байгаа намд наалдаж байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрээр, МАН нам олонх болж Засгийн газраа байгуулаад ажиллаж байгаа. Энэ хооронд зөндөө л юм болж байна. Засагтай хамтарч олонхыг бүрдүүлж байгаа Хүн, ИЗНН нам байгаа. Ингээд 80 гаруй гишүүнтэй болж байна. Асуудлаа олонхоороо шийдээд явах бүрэн боломжтой. Энд яагаад АН-ыг буруутгаад байгааг ерөөсөө ойлгохгүй байна. АН-ын зүгээс сахилга баттай бай, чуулганы хуралдааныг үр дүнтэй болго гэх зэрэг шаардлага тавьж байгаа. Ингэвэл бид нар яваад л орно. Үүнийг яагаад буруу зөв тайлбарлаад байгааг би ойлгохгүй байна. 

Жижиг намууд гүзээнд наалдсан дэлүү шиг хэн эрх барьж байгаа нам руу үзэл баримтлалаа хаяад очиж наалдаж байна. УИХ-ын дарга нь нэг намын дарга байж болохгүй. Өөр намын хурал руу орж байгаа юм шиг уур амьсгал бүрдээд байна.

Намын дарга хүн УИХ-ын дарга хийж болохгүй гэж манай намын зүгээс хэлж байгаа. Манай дотоод сонгууль болж байгаа. УИХ-ын гишүүд дүүргийн, аймгийн дарга хийх гээд сонин харагдаад байгаа. 

МАнай АН-ын бүлэг 42 гишүүнтэй. 41 гишүүн хуралдаад 100 хувийн саналаар нэг намын дарга УИХ-ын дарга байж болохгүй, парламентын толгой дээр суугаад байж болохгүй гэх шийдвэр гаргасан. Хуулиа өргөн барьчихсан. Нэн яаралтай горимоор хэлэлцэх асуудал боловч өнөөдрийг хүртэл даргын зөвлөлөөр ороогүй, хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дэс дараалалд ороогүй байгаа. Төрийн ажил тасралтгүй явах ёстой. Би өрөөндөө сууж л байна.

Гэхдээ сахилга бат, зарчим байх ёстой. Одоо ч өмнө нь ч зарчимгүй хуулиа дээдэлдэггүй байсан. Үүнийг нь хүлээн зөвшөөрч байгаа юм шиг суугаад байж болохгүй. Суугаад байвал хууль бус зүйлийн оролцогч нь болно. 

Шууд дамжуулалт: