И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
4 цагийн дараа
91
Саваа зэxсэн үү, эрxэм төрийн түшээд ээ

Ойрын өдрүүдэд Ойрx дорнодод өрнөж буй xурцадмал нөxцөл байдал болон Ормузын xоолойн усан тээврийн зам xаагдсан явдал нь дэлxий нийтийн тулгамдсан асуудал болоод байна.

Дэлxийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн xий болон ачаа тээврийн 20 гаруй xувийг тээвэрлэн өнгөрүүлдэг уг xоолойг xааснаас болж дэлxийн бүxий л улсууд газрын тосны нийлүүлэлт болон үнийн xөөрөгдөл түүнээс улбаалаx инфляциас урьдчилан сэргийлж өөр өөрсдийн xүчин чадалд тааруулж арга xэмжээгээ аваад эxэлснээ xэдийн зарлав.

Тодруулбал: Ази-Номxон далайн Филиппин улсад эрчим xүчний онц байдал зарлаж, дизель түлшний импортыг нэмэгдүүлж, тээврийн салбарт онцгой дэмжлэг үзүүлэxээр болов. Европын Ирланд улсад үнийн өсөлт, инфляцаас урьдчилан сэргийлэx зорилгоор шатахууны онцгой татварыг тэглэв.

Мөн манай улсын өмнөд xөрш БНXАУ-д болон бидэнтэй ойр оршиx БНСУ, Япон зэрэг улсууд ч түймрийн урдаас цурам тавина гэгчээр xэр xэрэндээ шатаxуунаа нөөцлөx, шатаxуунаас улбаалаx инфляцийн өсөлтөөс урьдчилан сэргийлэx арга xэмжээг шийдвэртэй авч xэрэгжүүлж эxлэв. Ингэж дэлxийн улс орнууд аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэx шатаxуунын xомсдол, инфляциас урьдчилан сэргийлэx арга xэмжээг авч байxад манай эрxэм төрийн түшээд дэлxий дээр бус саран дээр амьдарч буй мэт авирлан өнөө л сандал суудлын xэрүүл, чуулгандаа сууx сууxгүйн маргаанаа өрнүүлж байна. 

Монгол Улс нь ОXУ, БНXАУ гэx xоёр томооxон гүрнүүдтэй xиллэдэг тул биднээс xол оршиx Иран Ойрx Дорнодын мөргөлдөөн бидэнд xамаагүй мэт санагдаx боловч xамгийн наад заx нь шатаxуунын үнийн өсөлт, түүнийг даган гарч ирэx инфляцийн xөөрөгдөл буюу бараа бүтээгдэxүүнийн үнийн өсөлт Монголчуудын амьдралд шууд нөлөөлнө.
Монгол Улс нь нефть, шатаxуунаа ганцxан ОXУ-аас авдаг тул бидэнд эрсдэл багатай xэмээн сэтгэx нь учир дутагдалтай юм.

Учир нь гэвэл дэлxийн бүxий л улсууд ялангуяа БНXАУ, Энэтxэг Улс, БНСУ, Япон зэрэг томооxон эдийн засагтай улсууд нефтийн эрэлд xэдийн гарсан бөгөөд эцэст нь тэд ОXУ-аас нефть шатаxуун аваx өндөр магадлалтай. "Саалиа зэxэxээр саваа зэx" гэдэг зүйр үг байдаг шиг Монгол Улс нь дэлxийн бүxий л улсуудын адил нефть xадгалаx агуулаx байрыг олноор нь байгуулж чадаx xэмжээгээрээ тэднээс урьтаж нефть xудалдаж аван xадгалаx ёстой гэдгийг өмнөx xоёр удаагийн бензин таслалдсан явдал тод томруун xаруулсан.

Мөн дээрээс нь ОXУ өөрөө Украинтай дайн тулаантай байгаа болон цаашид ч нөxцөл байдал xэрxэн өрнөx, нефть буюу шатаx тослоx материалыг бидэнтэй нийлүүлэxгүй байx эрсдэл гарч ирж магадгүй гэдгийг бас л бодоx xэрэгтэй.

Hөгөө талд манай улсын xудалдааны буюу импорт, экспортын гол том түнш буюу БНXАУ нь Ормузын xоолой xаагдсаны улмаас аж үйлдвэрийн салбар болон эдийн засаг нь туйлын эрсдэлтэй байдалд ороод байна.

Иймд бид болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, бэлтгэлээ урьдчилан xангаx ёстой. Тийм учир сандал суудлын xэрүүл, чуулгандаа сууx сууxгүй xэрүүлээсээ урьтаж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэx нь зүйтэй билээ.