

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Б.Энхбаяр БЗС-аар 2007-2009 онд 32 мянган ам.доллар авч АНУ-ын Хойд Виржиниагийн их сургуульд магистр хамгаалсан. Миний хувьд сүүлийн 3 жил БЗС-г ухаж, шалгасан. Олон асуудлыг УИХ-ын гишүүн болохоосоо өмнө гаргаж тавьж байсан. Цаашдаа ч ярьж явах болно. Яагаад гэвэл үүний ард 360 тэрбум төгрөг эргэн төлөгдөхгүй яваад байгаа.
Энэ 3 жилийн хугацаанд хамгийн инээд хүргэсэн, шоконд оруулсан кейс нь Б.Энхбаяр сайдынх болж байна.
Яагаад гэхээр 2007-2009 онд 32 мянган ам.доллароор сургуульд сурсан. Гэтэл нөгөө сургууль нь хулхи, хуурамч сургууль. Хулхи гэдэг үг миний үг биш. Энэ үгийг АНУ-ын дотоод хэргийн яамнаас тухайн үед гарч байсан албан тоот дээр гарсан. Хулхи их сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаад 2008 онд буюу Б.Энхбаяр сайдыг суралцагч байх үед их сургуулийн магадлан итгэмжлэлээ алдсан. Дараа нь 2013 онд АНУ-ын дотоод хэргийн яамнаас гэнэтийн нэгжлэг хийж гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэдгийг нь газар дээр нь тогтоосон байдаг. Энэ мэдээ олон улсын эх сурвалж дээр ил тод байгаа. Ингээд 2014 онд тус сургууль албан ёсоор тухайн мужийн боловсролын зохицуулах газраас лицензийг нь цуцалж хаасан байдаг. Виз гаргадаг хулхи сургуульд сурч төгсөөд, авсан диплом байгаа байхгүй гээд гаргаж ирдэггүй. Тэгэхээр байдаггүй л диплом байна. Байсан ч тэр диплом нь хулхи их сургуулийн хуурамч диплом. Мөн олон улсын их сурвалжийн мэдээлж буйгаар хуурамч диплом үйлдвэрлэдэг сургуулийн жагсаалтад орсон байсан.
Хамгийн ноцтой нь 32 мянган ам.долларын БЗС-аас төрийн сангаар дамжуулж авахдаа хувийн данс руугаа авсан байж болзошгүй байгаа. Хувийн данс руугаа авсан тохиолдол олон гарч ирсэн. Энэ бол ноцтой асуудал. Татвар төлөгчдийн мөнгө тухайн сургууль руу шууд шилжих ёстой байтал хувийн данс руу шилжинэ гэдэг бол сургуульдаа сурахгүйгээр хувьдаа завшиж байгаатай ялгаагүй.
Шууд дамжуулалт:
