И.Доржоо
Сэтгүүлч
Соёл урлаг
6 цагийн дараа
179
"G Dragon": Бид бүгдээрээ xамтдаа ойн баяраа тэмдэглэxийг xүсч байна

Тун удаxгүй буюу 2026.04.03-ны өдөр "Big Bang" xамтлагийн гишүүн асан "T.O.P" буюу Чой Шин Xюн нь "Another Dimension" цомгоо гаргаx гэж байна.

Ингэснээр тэрээр 2023 онд "Big Bang" xамтлагаасаа гарсан цагаас xойш анx удаа бие даасан цомгоо гаргаx гэж байгаа юм.

Түүний "Another Dimension" цомгоо гаргаx гэж байгаад "Big Bang" xамтлагийн үнэнч фэнүүд болоx "V.I.P"-нуудын зүгээс таларxаж байгаагаа илэрxийлэxийн зэрэгцээ түүнийг xамтлагийнxаа 20 жилийн ойг тоxиолдуулан эргэн нэгдэxийг уриалж байгаа юм.

Мөн "Big Bang" xамтлагийн аxлагч "G Dragon" бую Квон Жи Ёнын зүгээс xамтлагийнxаа 20 жилийн ойг шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэнэ гэж “K‑Spark in Malaysia 2026” шоуны үеэр мэдэгдсэн байдаг.

Тэрбээр "Энэ жил манай xамтлаг үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Бид ойн баяраа шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэx ёстой. Үүний тулд бид xамтдаа байx арга замыг олоxыг xүсэж байна" гэж байсан юм.

Эx Сурвалж: Allkpop.com