m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2026.03.25 17:51
307
Үгүй гэж хэлэхээр баримт худлаа болчихгүй

“Бодь” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан Eagle телевизэд сүүлийн үед нэр холбогдоод байгаа авлига, төмөр замын бүтээн байгуулалтын төсөвт өртөг нэмэгдсэн асуудалтай холбоотой тайлбар мэдээлэл өгчээ.

Учир нь ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АТГ-т дөрвөн бүлэг бүхий нотлох баримт, хоёр цагийн бичлэг хүлээлгэж өгсний дийлэнх нь “Бодь” группийн оффтэйк гэрээ, нүүрсний сонсголтой холбоотой баримт өгсний хариу мэдээлэл хийж буй нь энэ юм. 2022 онд манайхаас экспортлох нүүрсний биет хэмжээ буураагүй ч гадаад валютын нөөц нэмэгдээгүйн шалтгаан  "Бодь"-ийн офф-тэйк гэрээтэй xолбоотой урьдчилан зарсан нүүрс байсныг илрүүлсэн. Мөн "Бодь Интэрнэшнл" XХK-ийн төмөр зам төсөвт өртөг нь 600 сая ам.доллар гэж байсан ч үе шаттай нэмэгдсээр  гүйцэтгэлийн дүн нь 1.3 тэрбум ам.доллар болсон хэмээсэн юм.

Тэгвэл “Бодь” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан ярилцлагадаа эдгээр бүх мэдээллийг илт үгүйсгэжээ. Төмөр замын бүтээн байгуулалтыг анхны төсөвт өртгөөр нь буюу  792 сая ам.долларт нь гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. Нэмэлтээр өгсөн 213 сая долларын ажлыг нь бид мөн хугацаандаа дуусгаж Засгийн газарт хүлээлгэж өгсөн. Дээрээс нь “Би Б.Энхбаяр гэж хүнийг огт танихгүй, амьдралдаа уулзаж үзээгүй. Дээрээс нь би ямар нэгэн хүнээр болон дамжуулж тэр хүнтэй огт харьцаж үзээгүй ерөөс тийм бодол ч байгаагүй” гэсэн бол өөрийх нь компанид хуульчаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнийг ч үгүйсгэжээ.

Ийнхүү өөрийх нь эсрэг хэлж ярьсан бүхнийг гадаад оронд дэлгэцийн цаанаас  үгүйсгэж, авлига өгсөн гэгдэх хүмүүсээ ч танихгүй царайлж, компанидаа ажиллаж байсан бүхэл бүтэн хүнийг ор тас үгүйсгэжээ. Үгүй гэж хэлэхэд л үнэн үг худал гүтгэлэг болчихгүй.

Ерөнхий сайд Г.Занданшатарын ил болгосончлон тэр их оффтэйк гэрээг "Бодь" групп хийгээгүй, төмөр замын бүтээн байгуулалтын ажил үнийн дүнгээсээ өсөөгүй, Б.Энхбаярт авлига өгөөгүй, Б.Мөнх-Эрдэнийг танихгүй, танайд ажиллаж байгаагүй юм бол баримтаа л гаргаад ир. Худал гэж мянга хашгирсан ч үнэнг нотлох баримт өөр зүйлийг өгүүлж байна Д.Баясгалан ТУЗ-ийн даргаа.