Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
1 цагийн дараа
128
Буянаагийн Ган-Очир Нийслэлийн Ардчилсан Намын даргад өрсөлдөгчгүй нэр дэвшлээ

Ардчилсан Нам 2026 оны хоёрдугаар сарын 1-нээс “Нээлттэй, цэгцтэй” үндэсний аяныг эхлүүлж, бүх шатны дотоод сонгуулиа зохион байгуулж байна.

Намын үндсэн дүрэмд заасан цагалбарын дагуу Нийслэлийн Ардчилсан Намын даргад нэр дэвшигчдийг 2026 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэн, бүртгэлийг хаасан байна. Уг албан тушаалд УИХ-ын гишүүн Ө.Шижир, Ц.Баатархүү болон АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Отгон-Өлзий нарын нэр яригдаж байсан ч бүртгэлийн хугацаа дуусахад Буянаагийн Ган-Очир өрсөлдөгчгүйгээр нэр дэвшилтээ бүртгүүлжээ.

Б.Ган-Очир нь хууль зүйн ухааны доктор зэрэгтэй бөгөөд улс төрийн ажлын гараагаа Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр эхлүүлсэн. Тэрээр одоогоор Оксфордын их сургуульд суралцан, судалгааны ажил эрхэлж байна. Нийслэлийн Ардчилсан Нам дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, шинээр сонгогдсон намын хорооны гишүүд болон даргыг албан ёсоор батламжлах юм.