Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
3 цагийн дараа
125
А.Цагаанхүү: Дайны нөлөө дотоодын шатахуун, бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлнө

Ойрх Дорнодын нөхцөл байдал манай улсад хэрхэн нөлөөлөх талаар Эдийн засагч А.Цагаанхүүтэй ярилцлаа.

-Дайны нөхцөл байдал манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа вэ?

Өнөөдөр өглөө гарсан мэдээллүүдийг харлаа. АНУ-аас хэлцэл хийхэд нээлттэй гэсэн боловч Иран улсаас хэлцэл хийх боломжгүй. Израйл болон Ойрх Дорнодтой хэлэлцээрт орсны дараа хэлцэл хийхэд нээлттэй гэсэн хариу өгсөн байна. Хамгийн гол нь энэ богино хугацааны шок биш урт хугацаанд үргэлжлэх боломжтой шок юм. Өмнөд Азийн орнууд шатахууны хомсдолд их орсон. Нийлүүлэлтийн хомсдол буюу энгийнээр хэлбэл Сэлэнгээс Улаанбаатар луу орох зам гэмтсэн гэж ойлгож болно. Нефтийн үйлдвэрлэл дэд бүтцийн хувьд маш хүнд учраас үүнийг засварлахад 2-3 жил шаардлагатай гэсэн тооцоо бий. 

-Ормузын хоолойгоос байгалийн хий авдаг зарим улс орнууд ажлын өдрөө дөрөв болгож багасгаж байна гэж сонссон

Ормузын хоолой нийт нефтийн 20 хувийг хангадаг. 80 хувийг тээвэрлэж авч ирдэг гэсэн үг. Япон улс түүхэндээ байгаагүй хэмжээнд нөөцөө хэрэглэж эхэлж байна. Бүхий л улс өөр өөрсдийнхөө арга хэмжээг авч байгаа. Манай улсын хувьд хавар бол газар тариалан эхэлдэг чухал үе. Тиймээс энэ нөхцөл байдал бүх бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх байх.

- Манай улс ОХУ-аас шатахуун авдаг учир дайн манай улсад нөлөөлөхгүй гэсэн байр суурьтай хүмүүс байгаа. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

Лондонгийн бирж дээр өнөөдөр өглөө түүхий нэвт 100-105 долларын үнэтэй байсан. ОХУ дээр эрэлт нэмэгдэх үед бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Манай улс 1.5 их наядын татаас өгч ОХУ-д нефтийн агуулах түрээслэх гэж байгаа гэж сонссон. Энэ нь хэдийгээр бидний халааснаас  гарахгүй байгаа ч гэсэн улсаас татаас өгч байгаа учраас манай улсын инфлци, үнийн өсөлтөд нөлөөлнө.

Хэсэг хугацаанд л үнэ нэмэгдэхгүй байгаа болохоос биш сарын дараа нэмэгдэхээс өөр ямар ч аргагүй нөхцөл байдалд ирнэ гэж харж байна. Ойролцоогоор 40 хувь нэмэгдэх болов уу.

-Өчигдрийн өгсөн мэдээллээр дизель түлшний үнийг 300 төгрөгөөр нэмнэ гэлээ. Энэ дотоодын бараа бүтээгдэхүүний үнэд хэрхэн нөлөөлөх вэ?

Хэдийгээр АИ 92-ын үнэ нэмэгдээгүй ч гэсэн эргүүлээд бид татаас төлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Үнийн өсөлт нь зөвхөн манай улсад үүссэн асуудал биш дэлхий дахинд нөлөөлж байгаа хямрал учраас иргэд өөрсдийн хэрэглээг ухаалаг болгож үнийн өсөлтөөс өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй чухал.

Шууд дамжуулалтыг үзэх: