

УИХ-ын хаврын нэгдсэн чуулган нээгээд хуралдаж чадалгүй хоёр долоо хоногийн нүүрийг үзэж байна. АН-ын бүлгээс УИХ-ын дарга Н.Учралыг намын даргын ажлаа өг эсвэл УИХ-ын даргын ажлаа өг гэсэн шаардлагыг тавьсан. Уг асуудлаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээс тодрууллаа.
Тэрээр "МАН бидний шаардлагыг хүлээж авах үүрэгтэй. МАН, ХҮН, ИЗНН нийлээд 80 гишүүнтэй. Тэгэхээр эдгээр гишүүд ирцээ бүрдүүлээд чуулганаа хуралдуулах бүрэн боломжтой. Хэрвээ ирцээ бүрдүүлж чадахгүй АН заавал чуулгандаа суух ёстой гэж үзвэл бидний тавьсан шаардлагыг биелүүлэх ёстой.
Маргааш Манай бүлэг сайд нараас цаг үеийн асуудлаар асуулга асууж, байнгын хороогоор хэлэлцэнэ" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
