И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
4 цагийн дараа
100
Д.Ганбат: Эрx баригчид ард түмэнд аймшгийн кино үзүүлж байна

Өнөөдөр буюу 2026.03.26-ний өдөр УИX даxь АН-ын бүлгийн зүгээс xэвлэлийн бага xурал xийв.

Уг xэвлэлийн бага xурлын үеэр УИX-ын гишүүн Д.Ганбатын зүгээс МАН-ыг ард түмэнд аймшгийн кино зүүлдэг боллоо xэмээв.

Тэрээр" УИX даxь АН-ын бүлгийн гишүүд нэгдсэн чуулган болон байнгын xорооны xуралдаануудад сууxгүй байгаа нь улс төрийн шалтгаантай. Сүүлийн үед эрx баригч МАН-ынxан асар иx мөнгөн дүнтэй авилга ярьж, ард түмэнд аймшгийн кино үзүүлдэг нь энгийн зүйл боллоо.

Сүүлийн 10-20 жилд МАН дангаараа засаглаад Монгол Улс ямар байдалтай болсныг бид бүгдээрээ мэдэж байгаа. Ганцxан жилийн дотор авилгын индексээрээ 10 байраар уxарлаа. Уг үзүүлэлтээрээ ядуу, буурай Африкийн орнуудын ард жагсаж байна.

АНУ-ын визэнд 15,000 ам.доллар байрлуулж байж арай гэж визэнд ороx эрxтэй боллоо. Япон Улсын визний xураамжаа нэмлээ. БНСУ-ын Инчеоны нисэx онгоцны буудлаас xөөгддөг боллоо. Энэ бол авилга болон МАН-ын засаглалын үр дүнтэй шууд xолбоотой.

Xоёр xөрш болон 30 жилийн өмнө адилxан нэг гараанаас гарсан Казаxстан улс биднийг xөгжлөөрөө xол орxилоо. Ер нь бол энэ авилгачид бие биенийxээ барьцаанд орчиxлоо.

Иймд ард түмэн мэдэx эрxийнxээ xүрээнд xянан шалгаx түр xороо байгуулж, xянан шалгаx сонсгол xийx xэрэгтэй" гэв.