

Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийн онцлох зүйл заалтуудын талаар ГБХНХ-ын сайд Т.Аубакираас тодрууллаа.
Тэрээр "Г.Занданшатарын Засгийн газраас гэр бүлийн хөгжил, хүн ам зүйн бодлогыг цогцоор нь авч үзэж байна. Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт нэмэгдэж байна. Тиймээс Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуульд олон хүүхэдтэй өрхийг дэмжих бодлогыг голчлон тусгаж өгсөн.
Жишээлбэл,
-Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд дараалалгүй хамруулах,
-Байраа томруулах зорилгоор хуучин байраа борлуулсан бол ногдох ёстой татвараас чөлөөлөх, буцаан олгох,
-Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн эцэг эх хоёрын аль нэг нь хөдөлмөр эрхэлж байвал ХАОАТ-аас чөлөөлөх гэх мэт зүйлсийг тусгаж өгсөн.
Дэлхийн бүхий л улс олон хүүхдийн бодлогыг дэмждэг. Бид одоо л дэмжихгүй бол 20, 30 жилийн дараа нийгмийн даатгалын сан дампуурна. Мэдээж төсвийн үр дагаврууд бий. Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй 130 мянга гаруй хүн ХАОАТ-аас чөлөөлнө гэсэн үг. Татварын орлого 30 гаруй тэрбумаар буурах ч гэсэн олон хүүхдийн бодлого болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж чадна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
