

Өнгөрсөн долоо хоногт Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Түүний оронд УИХ-ын гишүүн Б.Найдалааг томилох талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлсэн. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар сайд нарын томилгоог танилцуулснаар баталгаажих ёстой ч өнөөдрийн байдлаар чуулганы ирц хүрээгүй хэвээр байгаа юм.
Эрчим хүчний салбартай холбоотой асуудлаар сайдаар томилогдохоор яригдаж буй Б.Найдалаагаас тодрууллаа.
Тэрээр "Би ажлаа аваагүй байгаа. Тийм учраас Б.Чойжилсүрэн эрчим хүчний салбарыг хариуцаж байгаа. Би ажлаа авсны дараа Эрчим хүчний салбарын ажилчдын цалинг нэмэх боломжтой эсэх асуудлыг судална. Одоогоор ажлаа аваагүй учраас урьдчилсан дүгнэлт яримааргүй байна.
Эрчим хүчний үнэ өртгөөсөө илт бага байгаа. 10 төгрөгөөр үнэлээд 3 төгрөгөөр зардаг. Ийм байж болохгүй.
Тийм учраас өртгийг ойртуулах талаар яригдаж байгаа. Хэрэггүй зардлыг хасаад үнийг өртөгт нь ойртуулах боломжтой" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
