

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ч.Анар нар Ерөнхий сайдад хүргүүлэхээр бэлдсэн асуултаа танилцууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал "Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль 2024 оны зургаадугаар сард батлагдсан байдаг. Уг хуульд дэвшилтэт технологи нэвтрүүлж байгаа залуучуудыг дэмжинэ, татвараас чөлөөлнө, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгоно, нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно хэмээн тусгасан байдаг. Гэвч энэ хууль өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна.
Хууль хэрэгжихгүй байгаа шалтгааныг олохоор УИХ-ын таван гишүүн нэгдэж ажлын хэсэг гаргаж, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үр дүнд дэмжлэг болон санхүүгийн эх үүсвэр нь тодорхой байна гэсэн дүгнэлт гарсан. Ийм учраас уг асуудлыг шийдэж өгөөч, цаашид яах вэ гэх асуулгыг Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлж байна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
