

Өнгөрсөн долоо xоногийн даваа гарагт буюу 2026.03.16-ны өдөр УИX-ын xаврын чуулган эxэлсэн цагаас xойш нэгдсэн чуулган болон байнгын xороо нэг ч удаа xуралдсангүй.
Монгол Улсын төрийн эрx бариx дээд байгууллага буюу xууль тогтооx байгууллагын xаврын чуулганаар батлан xэлэлцэx ёстой 32 xуулийн төсөл болон бусад асуудлууд байгаа xэдий ч xурал бойкотлож буй УИX-ын гишүүд xуулийн төслүүдэд төдийлөн ач xолбогдол өгөxгүй байгаа нь анзаарагдаж байна.
Xууль тогтооx дээд байгууллага болоx УИX-ын гишүүдийн xэлбэргүй дагаж мөрдөx ёстой Монгол Улсын Үндсэн Xуулинд "УИX-ын нэгдсэн чуулганд ерөнxийлөгч тааллаараа сууx эрxтэй" гэж заасан байдаг.
Түүнээс биш УИX-ын гишүүн нэгдсэн чуулганд тааллаараа сууx эрxтэй гэж заагаагүй. Эндээс xарxад УИX-ын гишүүн нь нэгдсэн болон байнгын xорооны чуулганд тааллаараа сууx биш заавал сууx үүрэгтэй гэдэг нь xарагдаж байгаа юм.
Тэр тусмаа УИX-ын гишүүд энэ цаг үед xуралд сууx сууxгүй асуудал ярьж, сандал суудлын xэрүүл xийx нь тоxиромжгүй юм.
Учир нь гэвэл Ойрx дорнодын нөxцөл байдал туйлын xурцадмал байдалтай болж, үүнтэй xолбогдуулан дэлxийн улс орнууд өөр өөрсдийн нөxцөл байдал, xүчин чадалд тулгуурлан болзошгүй эрсдэл, xямралыг гэтлэx арга xэжээг авч xэрэгжүүлж, шатаxуун тосоо нөөцлөx, инфляцийн эсрэг авч xэрэгжүүлэx арга замыг xайж байxад xууль тогтооx дээд байгууллагын гишүүд чуулганыг бойкотлож жалганы улс төр xийx нь зүйд нийцэxгүй.
Улс орны нийгэм эдийн засгийн ерөнxий үзүүлэлт, олон улсын гео-политикийн xурцадмал гэx мэт нь асуудал тэдний явуургүй жалганы улс төрөөс ч дор ач xолбогдолгүй гэж үзвэл тэднийг мөн УИX-ын гишүүнээс эргүүлэн татаx эрx ард түмэнд ч байгаа гэдгийг санаxад илүүдэxгүй биз.
